Эмэгтэйчүүд бидэнд хэрэгтэй апп татаад аваарай
1. Lose it
Lose it! Энэ аппликейшн нь жингээ хасах гэж буй хүмүүсд зориулсан. Үүнийг татаж авснаар хэрэглэж буй хоол хүнсэнд нь хэдэн тус бүр хэдэн калори агуулагдаж байгааг, хэр их дасгал хийж хичнээн хэмжээний калорийг шатаах вэ гэдгээ мэдэж авна. Чамайг дэглэмдээ үнэнч байхад чинь тусалж чадна.
2. PinkPad
Сарын тэмдгийн хуанли хөтлөж сураагүй юу? Ийм аппликейшн хэрэглээд үзээрэй! Сарын тэмдэг чинь хэзээ ирэхийг, хэзээ өндгөн эс чинь боловсрохыг, хамгийн эрсдэлтэй өдөр хэзээ гэдгийг чамд хэлж өгөх болно. Нууц код хийж болдгоороо давуу талтай бөгөөд сарын турш сэтгэл санааны байдлаа ямархуу байгааг энэ аппликейшн дээр тэмдэглэснээр биений юм чинь чиний бие организм, сэтгэлзүйд хэзээ яаж нөлөөлдөг талаар ойлголттой болно.
3. Symptoms Navigator
Жинхэнэ эмч дээр очихоосоо өмнө өөрийгөө ямар өвчин туссан гэдгээ мэдмээр байна уу? Өөрийнхөө биед илэрч буй шинж тэмдгийг бичиж оруулаад л, боломжит бүхий л өвчнүүдийн жагсаалтыг харах болно.
4. Quitter
Тамхинаас гарахыг хүсэж байна уу? Энэ аппликейшн чамайг муу зуршилаа хаяхад тусална. Апп-ынхаа дэмжлэгээр чи энэ бүхнийг ганцаараа ч даван туулж чадна. Хичнээн түшигтэй, дэмтэй гэж санана? Яг одоо үүнийг татаж аваад шийдвэртээ үнэнч үлд.
5. Ipharmacy
Эмчийн бичиж өгсөн латин нэртэй олон эмний учрыг олохгүй байна уу? Энэ аппликейшн гар доорх эмийн толь бичиг болох нь байна шүү! Эмнийхээ нэрийг оруулаад л уух заавар, найрлага, үйлчлэл, сөрөг заалтуудыг нь уншиж болно.
6. Pocket first aid guide
Гэнэтийн явдал тохиолдохыг алийг тэр гэх вэ? Гарын доорх анхны тусламжийн заавар чамд зайлшгүй хэрэгтэй.
Хамгийн хэрэглэхэд хялбархан, энгийн аппликейшнүүдийг танилцууллаа. Дээрх апп-ууд бүгд англи хэл дээр болохоор давхар хэлнийхээ мэдлэгийг ч сайжруулаад аваарай.