Таны хүүхдэд Д амин дэм дутагдаж байвал?
Дараах шинжүүдээс танай хүүхдэд 1 нь л ажиглагдаж байвал анхаарлаа хандуулах хэрэгтэйг анхааруулж байна.
- Яс зөөлрөх,
- Мурийх,Хэлбэр нь өөрчлөгдөх
- Шүд хорхойтох,Цоорох
- Яс янгинах, өвдөх шинж тэмдэг илэрнэ.
- Булчин ойр ойрхон татах нь бас Д витамины дутагдлын шинж байж болно.
Хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай 13 аминдэм байдгийн нэг нь Д аминдэм юм (тосонд уусдаг 4 аминдэмийн нэг). Хүүхдийн сульдаа хэмээх ясны хүнд эмгэгийн шалтгаан, эмчилгээг судлах явцад 1920 онд Д аминдэмийг анх нээсэн билээ. Энэ үеэс хойш хүүхэд энэхүү эмгэгийн хүнд хэлбэрээр өвчлөх нь эрс ховордсон гэж үздэг. кальцийг хоол боловсруулах замаас цусанд шимэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Д витамины хэмжээ хангалтгүй тохиолдолд хоол хүнсээр орсон кальцийн ердөө 10-15% нь л цусанд шимэгдэнэ гэсэн үг. Цусан дахь кальцийн хэмжээ бага байх нь ясанд очих хэмжээг бууруулж яс зөөлрөн улмаар муруйж тахийх, хэлбэр дүрсээ алдахад хүргэнэ.
Д амин дэм нь
• Д2 эргокальциферол/Талхны хөрөнгөнд/
• ДЗ-холекалъциферол хэлбэрээр байдаг. /Амьтны гаралтай бүтээгдэхүүнд/ Д-г нарны амин дэм гэж ч нэрлэдэг. Учир нь нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр биеийн арьсанд идэвхиждэг. Нар их тусдаг газарт Д амин дэм дутахгүй бөгөөд биеийг хэт шарж борлуулахад Д амин дэм задардаг. Сүүлийн үеийн судалгаагаар Д амин дэм зөвхөн ясны эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй хүний эрүүл мэндэд бусад бүх амин дэмээс хосгүй илүү үйлчлэл үзүүлж байгааг тогтоосон байна. Д амин дэмийг зөвхөн амин дэм ч биш дааврын үүрэг гүйцэтгэдэг гэж үзэж байгаа бөгөөд учир нь бодисын солилцоонд гол үүрэгтэй оролцохоос гадна булчин, зүрх, дархлаа, мэдрэлийн гээд хүний бие махбодын олон чухал үйл ажиллагаанд оролцоно /Michael F. Holick, 2010/ Хаврын сүүл cap, зун, намрын эхэн сард 10-15 цагийн хооронд нарны туяаны тусгал сайн байгаа үед амин дэм Д арьсанд үүснэ. Хувцас, цонхны шил, үүл, тамхины утаа уг туяаг сааруулна.
Д амин дэм: амьтны гаралтай бүтээгдэхүүн болох өндөг, сүү, цөцгийн тос, май загас, загасны тос, элэгт элбэг. Гэвч өвөл, хавар сүү, өндөгний Д амин дэм багасдаг.
Хоол тэжээлийг Д амин дэмээр баяжуулна.
Д амин дэм хүний биед ямар үүрэгтэй вэ?
- Ясны эрүүл мэндийг хамгаална.
- Яс сийрэгжилт, яс зөөлрөлт, рахит, ясны хугаралаас сэргийлнэ.
- Эсийн эрүул мэндийг хамгаална.
- Түрүү булчирхай, нойр булчирхай, хөх, өндгөвч, бүдүүн гэдэсний хорт хавдраас, амьсгалын дээд замын халдвар, багтраа өвчнүүдээс сэргийлнэ.
- Эрхтнүүдийн эрүүл мэндийг хамгаална. /Чихрийн шижин 2р хэлбэр, буйлны үрэвсэл, шүдний өвчин бусад үрэвсэлт өвчнөөс сэргийлнэ./
- Булчин эрүүл байхад нөлөөлнө. Булчингийн хүчийг нэмнэ.
- Дархлааг сайжруулна. /Чихрийн шижин 1-р хэлбэр, хэрхийн үе мөчний хэлбэр, кроны өвчнүүдээс сэргийлнэ./
- Тархины эрүүл мэндийг хамгаална. /Сэтгэл гутрал, шизофрени, Альцгеймерийн өвчнөөс сэргийлнэ. Сэтгэл санааны өвчнөөс сэргийлнэ./
- Сарын тэмдгийн өмнөх шинж, нойр хямрах өвчин, сайн сайхныг мэдрэх мэдрэхүйг дээшлүүлнэ.
Хүүхдэд 2 долоо хоногтойгоос 2 нас хүртэл Д витамин уулгана. Гэхдээ Д аминдэм өгөх эсэх, тун нь түүний хооллолтоос шууд хамаардаг. Хэдийгээр хөхний сүү хүүхдэд юугаар ч орлуулалшгүй хамгийн сайн хоол боловч ганцхан Д витамины хэрэгцээг л хангаж чаддаггүй. Иймд зөвхөн хөхөөрөө нялхаст Д аминдэмийг заавал өгнө. Харин хөхний сүү орлуулагч бүтээгдэхүүнүүдийг Д витаминаар баяжуулсан байдаг тул холимог болон угжны хүүхдэд эхний хэдэн сар л уулгана. Хөхний сүү орлуулагч бүтээгдэхүүний 1 л-т агуулагдах Д витамины хэмжээ хүүхдийн хоногийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаг тул ийм хэмжээний тэжээл иддэг болтол нь өгнө гэсэн үг. Хоногтоо 1 л тэжээл идэж эхлэхэд хүүхдэд нэмэлтээр Д витамин өгөх шаардлага байхгүй