3 хүртэлх насны хүүхдэд түргэн хоол идүүлж болохгүй

2016 оны 3 сарын 07

Их Британийн Нийгмийн эрүүл мэнд, эпидемиологийн сэтгүүлийн саяхны хийсэн судалгаагаар витамин, тэжээллэг ихтэй хоол хүнс нь хүүхдийн IQ-д сайнаар нөлөөлдөг байхад чихрийн агууламж ихтэй, чанаргүй хүнс буюу бидний хэлж заншсанаар түргэн хоол нь сөргөөр нөлөөлдөг болохыг баталжээ.  Судалгаанд  1991-1992 онд төрсөн 14 мянга орчим хүүхдийг оролцуулсан бөгөөд олон жилийн турш тэдний эрүүл мэндэд ажиглалт хийжээ. Эцэг эхчүүд нь хүүхдүүдийн хэрэглэсэн хоол хүнс, шингэн зүйлсийн давтамж болон төрлийн талаарх асуулгыг гурав, дөрөв, долоо ба найман нас зургаан сартайд нь бөглөж байсан аж. Үүний дараа найман нас зургаан сартай хүүхдүүдийн IQ-г шалгасан байна. Судалгаанаас үзэхэд,  гурван нас хүрэхээс өмнө түргэн хоол иддэг байсан хүүхдүүдийн IQ үеийнхнээсээ бага байсан бол, салад, жимс, ногоо хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүүхдүүдийн IQ харцангуй өндөр байжээ. Харин хооллолтын хэв маягаас үүдээд 4-7 насны хүүхдүүдэд IQ-гийн ялгаатай байдал төдийлөн ажиглагдаагүй байна. Эндээс үзэхэд хүүхдийн гурав хүртэлх насандаа хэрэглэж байсан хоол хүнс, тэжээлийн үр нөлөө хожим хүүхдийн IQ-д нөлөөлдөг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл гурав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээл тэдний тархины хөгжил, IQ-д хамгийн чухал нөлөөтэй бөгөөд гурван  наснаасаа хойш шим тэжээлтэй хоол хэрэглэж эхэлсэн ч IQ-г сайжруулахад төдийлөн нөлөөлдөггүй аж.Түүнчлэн жирэмсний үеийн буруу хооллолт нь хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг ба цаашлаад тэдний IQ муутай болоход хүргэдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29772
0 эможи
keyboard_arrow_up