Гэр бүл салалтын золиос нь хүүхэд
Нийгэмд тулгамдаж буй ноцтой асуудал юу вэ? Архидалт, ажилгүйдэл гээд олон л зүйлийг нэрлэх байх. Гэхдээ үүнээс ч чухал өөр нэг асуудал байгаа нь гэр бүл салалт. Хэвлэлүүд энэ талаар олон жил бичиж, судлаач, докторууд учир шалтгаан, үр дагаврыг нь тайлбарлан ярих ч салалт буурах биш, улам өссөөр байна. Үндэсний статистикийн хорооны тайлангаас харвал гэр бүл салалт жил ирэх тусам нэмэгдсээр иржээ.
Тухайлбал, 2012 онд 2467 хос гэрлэлтээ цуцлуулсан бол 2013 онд 3522, 2014 онд 3750 болж нэмэгдсэн байна. Гэхдээ энэ бол зөвхөн албан ёсоор бүртгүүлсэн иргэдийн тоо. Үүнээс гадна гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй ч тусдаа амьдарч буй хосуудыг нэмбэл нэлээд өндөр үзүүлэлт гарах нь дамжиггүй. Хамгийн аюултай нь гэр бүл салалт улам залуужсаар байгаа юм.
Хамгийн аюултай нь гэр бүл салалт улам залуужсаар байна
Хосууд хоёр тийш болоход дунд нь хамгийн их хохирч үлддэг нь хүүхэд. Судалгаанаас харвал гэрлэлтээ цуцлуулсан хосын 70 хувь нь 0-15 насны хүүхэдтэй байдаг аж. “Гэр бүл салалтыг хамгийн эмзэг хүлээн авч, сэтгэлийн шархтай үлддэг хүн бол хүүхэд байдаг тул суурь хүмүүжил, төлөвшил, зан аашинд нь сөргөөр нөлөөлдөг.
Гэр бүл салалт нь хүүхдийн хувьд хамгийн эрхэм зүйл болсон эцэг, эхийн хайр халамж, элэг бүтэн амьдралыг үгүй хийдэг. Үүнээс болж хүүхэд эзэнгүйдэж, сэтгэл санааны хохирол амсаад зогсохгүй гаж зан үйлд татагдан орох нөхцөлийг бүрдүүлдэг. Эцэг, эх нь салснаар хүүхдэд тавих хяналт суларч, ганцаардах, гадуурхагдах сэтгэл төрж эхэлнэ.
Эцэг, эхийн зөрчил маргааныг харж байгаа хүүхэд аль нэгнийх нь талд орох хүсэл байвч нөгөөгөөсөө урвасан мэт санагдаж, дотооддоо зөрчилдөх нь түүний сэтгэл зүйд маш хортойгоор нөлөөлдөг. Үүнээс гадна гэр бүл салснаар хүүхдийн хэрэгцээ сонирхлыг хангах явдал суларч, өөр аргаар түүнийгээ гүйцэлдүүдэх зорилгоор буруу зам руу хэзээ анхны хүүхдээ төрүүлэх, ер нь хэдэн хүүхэдтэй болох вэ гэдгээ амьдралын нөхцөл бололцоондоо тулгуурлан урьдаас сайтар бодож төлөвлөх нь чухал. Энэ нь цаашдын сайхан амьдралын баталгаа болж өгдөг. Гэрлэлт амжилттай, гэр бүл тогтвортой байхын үндэс нь эхнэр, нөхрийн Э өгүүлсэн юм.
Түүн шиг амьдрал туулсан хүн Монголд тун олон гэдэгт итгэлтэй байна. Энэ бүхэн эргээд нийгмийн байдал, амьдралын боломж, тааруу цалин хөлстэй холбогдож байгаа нь гарцаагүй. Хэрэв залуус амьдралдаа хүрэлцэхүйц цалин авдаг бол мөнгөнөөс үүдсэн маргаан дэгдэхгүй, харь оронд очиж ажиллахгүй, архидалт газар авахгүй. Үр дүнд нь гэр бүл баталгаатай болно.
“Хувь хүний төлөвшил, амьдралын туршлага, хосуудын эцэг, эхийн хандлага, нийгмийн ерөнхий хандлага гээд хэд хэдэн зүйл гэр бүлийн бат бэх байдалд нөлөөлдөг. Харин хосуудын эцэг, эхчүүдийн тухайд хүний хүүхдийг хайрлаж байж өөрийн хүүхдийг хайрлуулна гэдэг урьдын үгийг санах хэрэгтэй болоод байна. Ер нь эцэг, эхчүүд хосуудын амьдралд хэт оролцох нь гэр бүл салалтын гол шалтгаан болчихоод байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй.
Ер нь гэр бүл салалт хот, орон нутагт ялгаагүй их байгаа. Сонирхолтой баримт дурдахад боловсролын түвшин нэмэгдэх тусам гэр бүл салалт бага байдаг гэж судлаачид үздэг. Тэгэхээр бүх нийтийн гэр бүлийн боловсролын хөтөлбөр гээд гаргаад ирэхэд ч буруудахгүй” хэмээн Сэтгэл судлалын үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Б.Үүрцайх нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.
Бид гэр бүл салалт, учир шалтгааны талаар их бичдэг ч үүнээс сэргийлэх арга замын талаар орхигдуулаад байдаг тал бий. Юуны өмнө залууст гэр бүлийн боловсрол олгох сургалт, лекц зохион байгуулж, үүндээ аль болох олон хүн хамруулах нь асуудлыг шийдэх нэг арга байж болно. Амьдралд хөл тавьж буй залуус гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн үнэ цэнийн талаар тодорхой ойлголттой болох нь тун чухал. Ахлах ангийн сурагчдад энэ талын хичээл орсон ч болно шүү дээ.
Түүнчлэн төр, засгийн зүгээс залуу гэр бүлийг дэмжсэн бодлого (хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгох, ажлын байр нэмэгдүүлэх, сурч боловсрох боломжийг хангах, гэр бүлийн зөвлөгөө өгөх төвүүдийн үйл ажиллагааг илүү түгээмэл болгох гэх мэт) явуулж гэмээнэ жил бүр нэмэгдээд байгаа салалтыг бага ч атугай бууруулах болов уу.
Эцэст нь Дейл Карнегийн нэгэн алдартай үгийг эш татъя. “Хэрэв та гэр бүлийн амьдралаа жаргалтай байлгая гэвэл ханиа өөрийнхөө санаанд тохируулан засч залруулах гэж бүү оролдоорой”. Үнэхээр амьдралыг хамт туулна гэж сонгосон ханиа ойлгож, хүндлэх нь гэр бүл тогтвортой байхын хамгийн гол үндэс билээ.