Хэрхэн өөрийнхөө “жинхэнэ” дуртай ажлаа олох вэ?
Өөрийнхөө жинхэнэ дуртай ажлаа ол.
Өөрийнхөө албан тушаал, амьдралдаа амжилттай байхын тулд хийж байгаа ажилдаа дуртай, хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй гэсэн үгийг байнга л сонсдог байх. Гэхдээ та хийж байгаа ажилдаа сайн биш, өөрийн мөрөөдлөө хэрэгжүүлэхэд шаардагдах ур чадвар, өрсөлдөх чадвар дутагдалтай байгаа бол зөвхөн хүсэл тэмүүлэлтэй байгаад хаа нэгтээ хүрч чадахгүй.Тэгвэл албан тушаалын амжилтанд хүсэл тэмүүлэл яагаад чухал байдаг вэ гэдгийн цөөн хэдэн учир шалтгаан болон өөрийнхөө дуртай ажлаа олох тодорхой хэдэн алхмуудыг дурдая:
Та яагаад хийж байгаа ажилдаа дуртай байх хэрэгтэй вэ?
Таны амьдрал болон эргэн тойронд байгаа хүмүүс таныг хүсэл тэмүүллээ дагах тоо томшгүй олон учир шалтгаануудыг хэлж өгч болно. Гэхдээ үнэндээ бол энэ бүх зүйлтэй холбоотой зүйл бол эрч хүч буурах. Ямар ч мэргэжилтэн амьдралын хэрэгцээ шаардлага өөрийнх нь хүчийг барж байна гэдгийг мэддэг. Хэрэв та өөрийнхөө ажлыг үзэн яддаг бол ихэнх цагаа утга учиртай зүйлд биш өөрийнхөө эрч хүчийг барах зүйлд зориулж байна гэсэн үг.
Хийж байгаа ажилдаа дуртай байна гэдэг нь танд илүү их эрч хүчийг өгч байна гэсэн үг:
1. Эрүүл мэнд ба харилцаа холбоо
Сэтгэл зовоосон 8-10 цагийг оффис дээрээ өнгөрүүлснийхээ дараа ажлаасаа гэр хүртлээ 2 цаг явна, эцэст нь спорт заал руу явах эсвэл гэр бүлтэйгээ оройн хоолоо идэхийг хүснэ. Харин эсрэгээрээ та дуртай ажлаа хийх үед эрч хүчээр дүүрч, хоолны ширээний ард ярилцах маш олон сэдэв гарч ирнэ.
2. Бусад сонирхол ба хүсэл тэмүүлэл
Хэдийгээр та ажилдаа дуртай байсан ч гэсэн таныг хэн болохыг бүрэн тодорхойлж чадахгүй. Харин таны хийж байгаа ажил таньд эрч хүчийг өгснөөр аялах, сургалтанд хамрагдах, лекцэнд суух гэх мэт бусад сонирхлуудыг тань нээж илрүүлдэг. Эдгээр нэмэлт үйл ажиллагаануудад хамрагдсанаар дэлхий ертөнцийг үзэх үзэл тань өргөжин тэлж, олон талаас нь харах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ажил дээрээ тус дэм авах саруул ухааныг өгдөг.
3. Таны албан тушаал
Та хийж байгаа зүйлдээ дуртай болох үед албан тушаалдаа ахих жинхэнэ бүтээлч, шинэлэг санаануудыг хөгжүүлэхэд тустай гүнзгий түвшинд нэвтрэн орно. Жишээ нь та хоол хийх талаар бодож байна гэж бодъё. Бидний ихэнх нь ямар нэг хоолны жорыг дагаж мөрддөг бол мастер тогооч нар орц найрлагын талаар гүнзгий мэдлэг эзэмшиж, туршилт хийх хүсэл тэмүүлэлтэй байдаг төдийгүй үзэгч хүмүүст хоол хийх шилдэг байдал, хоол хийх урлагийг харуулж чаддаг шүү дээ.
Та албан тушаалдаа мастер тогооч байхыг хүсч байгаа бол зүгээр л ногоогоо хэрчээд тогоо руугаа чулууддаг хүн байх хэрэггүй.
Өөрийнхөө давуу талыг ашиглан дуртай ажлаа олох
Та магадгүй өөрийнхөө хүсэл тэмүүллийг олчихсон байгаа байх. Гэхдээ тэр хүсэл тэмүүлэл тань санхүүгийн байдалд тань хүндрэл учруулж мэднэ. Эсвэл танд маш их сонирхол байгаа бөгөөд ямар нэг гайхалтай зүйл хийхийг хүсч байгаа ч аль зам нь “төгс”вэ гэдгийг тодорхойлоход эргэлзээтэй байж болох юм. Та ямар зүйлийг сайн хийдэг вэ гэдгээ мэдэж байгаа ч гэсэн яах вэ? Тэгвэл дараах цөөн чухал стратегиудыг уншаарай:
1.Албан тушаалд тохирч байгаа эсэхээ шалгах тест өг.
Таны хувьд юуг сайн хийдэг вэ, юунд дуртай вэ, хүсэл тэмүүлэл болон ур чадварын хоорон дахь ялгааг тодорхойлохын тулд албан тушаалын дур сонирхол, нийцэл, ур чадвар болон сонирхлын тестийг өгч, өөрийнхөө хүсэл тэмүүлэл, ур чадвараа эрэлхийлж болно. Таны ур чадвар хүсч байгаа албан тушаалд тань нийцэхгүй байгаа бол өөрийнхөө хүсэл тэмүүллийг батжуулж, түүнийг орлох өөр албан тушаал сонгож болох учраас энэ маш чухал.
Жишээ нь та зохион байгуулах, харилцааны гайхалтай сайн ур чадвартай гэж бодъё. Гэтэл таны жинхэнэ хүсэл тэмүүлэл гар урлалын бүтээгдэхүүн хийх бол яах вэ? Дээрх ур чадварууд нь таныг захиргааны маш сайн ажилтан болгох боломжтой ч тэдгээрийг ашиглан өөрийн гэсэн бизнес төлөвлөгөө, харилцаа холбоо, зах зээлийг бий болгож, өөрийн хүсэл тэмүүллээ бүтээгдэхүүндээ шингээж зах зээлд нэвтрүүлэх хүсэлтэй байж болно шүү дээ. Ур чадвар, сонирхлын нөөц нь хүсэл тэмүүллээ тодорхойлж, ур чадвартайгаа нэгтгэхэд тусалдаг.
2. Цөөн зүйлсээр хөөцөлд
Таны хүсэл тэмүүлэл, давуу тал хаана хамгийн үнэ цэнэтэй байх вэ гэдгийг олж нээх шилдэг арга бол цөөн зүйлээр хөөцөлдөх явдал юм. Хэрэв та их сургууль, коллежоо дөнгөж төгсөөд байгаа бол дадлага хийх, 18 сар тутамд ажлаа өөрчлөх, хүсч байгаа албан тушаалдаа орохын тулд цөөн цагаар ажиллах боломжтой.
Хэрэв та аль хэдийнэ ажлын ертөнцөд ороод ирчихсэн бол юунд дуртай вэ, юуг сайн хийдэг вэ гэдгийг тань тодорхойлох ажлын байранд хэвтээ шилжилт хийх буюу албан тушаалаа өөрчлөх, оффистоо байгаа хүмүүсийг орлох талаар бодоод үзээрэй.
3. Өөрийнхөө сониуч байдлыг дага
Хүсэл тэмүүлэл таны албан тушаалын голлох өөрчлөлтийг хийхэд чиглүүлдэг бөгөөд үнэндээ бол таны төрөлх сониуч байдал таньд тохирох ажлын байрыг олоход тусалдаг. Энэ бүхний эцэст харах юм бол Эйнштен, Стив Жобс гэх мэт алдартай хүмүүс өөрсдийн мөн чанар, салбарт гүнзгий нэвтрэн орж, үргэлж асуулт эрдэг байв. Хэрэв таны давуу тал хүсэл тэмүүлэлтэй тань нийцэхгүй байгаа бол анхаарах ёстой чухал зүйл юм.
Жишээ нь та мотоцикл сайн унаж чаддаггүй боловч та өөрийн хүсэл тэмүүллээ спортын сэтгүүлч болох, мотоциклийн уралдаанд оролцох, түүнийг унаж дэлхийн рекорд эвдэх хүмүүст зориулж маш сайн мотоцикл зохион бүтээх, эргономийг судлах инженер ч болоход чиглүүлж болно шүү дээ. Өөрийнхөө төрөлх сониуч байдлыг дагаж, зөв хүмүүсээс зөв асуулт асууж, сурч байснаар та гайхалтай “зогсоол”-д хүрч чадна.
4. Зүгээр л сонго
Хамгийн амжилттай хүмүүс үргэлжсэтгэл зүрхээ дагаж, хувьсан өөрчлөгдөж байгаа сонирхлоо дагаж мөрдөн, албан тушаалынхаа явцад эрэл хайгуул хийж байдаг. Гэхдээ нэгийг нөгөөгөөр солиод ч сэтгэл амардаггүй тал бий. Эрэл хайгуулынхаа эхэн үед зөвхөн сонголт хийх хэрэгтэй. Гэхдээ үргэлж хийхэд хөгжилтэй, төгс тохирсон ажил хаана ч байхгүй гэдгийг мэдэж байх нь чухал.
Амьдрал адал явдлаар дүүрэн байсан ч өөрийнхөө хийж буй ажлыг тогтвортой байлгах нь чухал юм. Эцсийн эцэст таны ажлын тогтвортой байдал алдагдсан ч түүнийг эргэн олж авах,эрэл хайгуул хийх итгэл найдвартай байх хэрэгтэй.
Төгсгөлд нь
Хийж байгаа ажилдаа тууштай хүсэл тэмүүлэлтэй байх нь таны албан тушаал, амьдрал аль алинд нь аж жаргалтай байх гол үндэс юм. Гэхдээ тэдгээр хүсэл тэмүүллээ өөрийн давуу тал, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй нийцүүлснээр та үнэхээр өөрийнхөө потенциалын дээд хэмжээнд хүрч чадна. Амжилт хүсье!