АЖИЛ ДЭЭРЭЭ ХЭРХЭН ЗАГВАРЛАГ ХАРАГДАХ ВЭ?

2016 оны 2 сарын 24

Ажлын байран дээр илүү чөлөөтэй хувцаслах нь Фейсбүүкийн босс Zuckerberg зэрэг шинэ үеийн ажил хэрэгч залуусын нийтлэг дүр төрх болоод байгаа. Та ч бас ажлынхнаасаа загварлаг харагдахын тулд яаж хувцаславал зохих вэ?
Хэн ч гэсэн ажлын 5 өдөр нэг л төрлийн уйтгартай хувцаслах дургүй байгаа биз дээ? Тийм бол дараах зөвлөгөөг анхааралтай уншаарай. ‪#‎SergioBaroneMN‬

Хамгийн эхний бөгөөд чухал зөвлөмж
Хамгийн чухал зүйл бол өөртөө таарсан хувцас худалдан авах. Ямар ч загвар дизайн, материал, нэр хүндтэй брэндийн шошготой байсан танд яв цав таараагүй хувцас таныг загварын ямар ч мэдрэмжгүй харагдуулах болно шүү. Тэгэхээр хамгийн эхний алхам өөртөө яг таарсан хувцас авах. За тэгээд хувцас хэрхэн сонгох талаарх дараагийн хэсэгт анхаарлаа хандуулаарай.

Цамц: Хамгийн эхлээд өнгөний сонголтонд анхаар. Цагаан, цайвар хөх гэх мэт нийтлэг өнгө эхлээд сонго. Дараа нь илүү тод өнгө, онцгой хээтэйг аваарай. Гэхдээ ажил дээр өмсөх учир ажил хэрэгч харагдах ёстой заавал санаж бай. Жишээ нь зангиагүй байсан ч зах нь босоо байдаг тийм загварын цамц сонгох хэрэгтэй шүү.

Гутал: Гуталны хувьд сонгодог загвар нь хамгийн тохиромжтой сонголт. Loafer, Oxford, Derby загвар ажил дээр ямар ч хувцастай төгс зохицож чаддаг. Хар, бор, цайвар шаргал өнгө сайн сонголт шүү. Зуны улиралд зарим тод өнгө сонгох боломжтой бөгөөд гэхдээ ажлын байран дээр бол зөвхөн гутал болон зарим жижиг хэрэгсэл л тод өнгөтэй бол зүгээр.

Өмд: Давуун өмд ажил хэрэгч, чөлөөт хувцаслалтанд яг тохирно. Классик өнгө болох хөх, цагаан шаргал өнгө сонгохоос гадна хэт бариу биш байх хэрэгтэйг анхаараарай. Мөн костюмны өмд байхад буруудахгүй. Энэ тохиолд саарал гэх мэт аль ч нөхцөлд өмсч болох өнгө сонго. Ажил дээр чинь жинс өмсөхийг зөвшөөрдөг бол хэт бариу биш бас өргөн биш дээр нь онцгой содон өнгөгүйг нь сонгож аваарай. Шорт бол хэзээ ч ажил дээрээ өмсч болохгүй шүү.

Хүрэм, дан пиджак: Дан пиджак, гадуур хүрэм заавал байх ёстой сонголт. Дан пиджак хэт албаны биш ч ажил хэрэгч загварыг харуулдаг бол гадуур хүрэм нь намар, хаврын улиралд сонгодог сонголт болдог. Дан пиджазны хувьд гаднаа хармаатайг сонгох нь илүү чөлөөт стил бүрдүүлнэ шүү.

Ноосон цамц: Эмээгийнхээ гараар нэхсэн цамц л биш шүү. Хэт тод хээтэй эсвэл пиджак дотор өмсч болохооргүй зузаан ч бас зөв сонголт биш. Цул өнгөтэй бариу, бүсэлхийгээр татсан урттайг сонго. Задгай энгэртэй, товчтой кардиган цамц сонгосон бол заавал зангиа зүүж, хамгийн доод 2 товчыг нь товчлохгүй үлдээж байхыг зөвлөх байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29260
0 эможи
keyboard_arrow_up