ЭРҮҮЛ АРГААР ХАМГИЙН ХУРДАН ТУРАХ АРГА

2016 оны 2 сарын 16

Эрүүл аргаар хамгийн хурдан турах аргыг танд толилуулж байна. Орчин цагт олон хүмүүс өөрсдийнхөө жинд санаа тавьж, турах аргыг эрэлхийлэх болсон. Хүмүүс буруу хоолны дэглэм барьснаас, буцаад хурдан таргалах, эсвэл ходоод гэдэсний өвчинтэй болж хоцрох нь элбэг. 

  • Өглөө – 1 стакан бүлээн усанд лемоны шүүс хольж ууна. Лемон нь биеийг цэвэрлэх, хэрэггүй тосыг биеэс гаргах үүрэгтэй. Нэг цагийн дотор 3 стакан ус ууж, биеэ цэвэршүүлнэ. Өдрийн турш 3 литр ус ууна. 
  • Өглөөний цай заавал ууна. Чанасан өндөг, шарсан өндөг, эсвэл тослогийг авсан сүүтэй мюсли идэж болно. Банана, алим, тарвас зэрэг жимсний салат ч байж болно. 
  • Бага хэмжээтэй боловч, уураг ихтэй өдрийн хоол иднэ. Чанасан тахианы мах, загас, үхрийн мах, цацагт хяруулын махыг ногооны салаттай хамт иднэ. Дүфүний салат, бууцайны шөл байж болно. 
  • Оройн хоолонд аль болох хөнгөн хоол иднэ. Төрөл бүрийн ногоо, лууван, байцаа, цэцэгт байцаа, улаан лооль, сонгиноор шөл хийх, эсвэл чанаж хэрэглэнэ. Цэвэр оливын тосыг бага хэмжээгээр хэрэглэж болно. 
  • Хэрэв хоолны хооронд өлсвөл, жимсний цэвэр шүүс, газрын самар, бүтэн үрийн жигнэмэг, эрдэнэ шиш идэж болно. Гаазтай ундаа, лаазтай ундаа, сахар ихээр агуулсан ундаа, жүүс хэрэглэхээс зайлсхий. 
  • Эцэст нь, уураг ихтэй бүтээгдхүүн хэрэглэж, нүүрс усны хэрэглээг хассанаар жингээ богино хугацаанд хасах дүрмийг ойлгосон байх. Мөн идэж буй хоол хүнснийхээ калорийг тоолж, хязгаарлахаа мартав
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28911
0 эможи
keyboard_arrow_up