Хэвийн боов танайд байгаа юу? Тэгвэл хэвийн боов нь сайхан амттай талх болдгийг та мэдэх үү? Уг боовоор талх хийхийн тулд танд гарын доорх цөөхөн хэдэн материал хэрэгтэй болно.
Хэвийн боовыг эхлээд гараараа жижиглэн хугаласны дараа цаас, даавуунд ороон нүдэж жижиглэнэ. Эсвэл миксэрд хийж үйрүүлэн жижиглэнэ.
-
Яг л талхны үйрмэг мэт жижиг нарийн ширхэгтэй үйрмэг болгон нунтаглаарай.
-
Өндөгний цагааныг ялган авч сайтар миксэрэдэнэ.
-
Ингээд хэвийн боовны үйрмэг дээрээ өндөгний цагаан, давс, бүлээн сүү, элсэн чихэр, хайлуулсан масло, нарийн боовны сода эсвэл baking powder-ыг хийж модон хутгуураар сайтар хутгаж зуурна. Зуурмаг нялцгай талдаа болох болно. Хэвийн боов нь өөрөө шар тос болон бусад хольцыг агуулсан байдаг тул талхыг сайхан амт оруулна
-
Зуурмагыг талхны хайруулын тавганд хийгээд зузаан алчуураар таглаж 15 минут амраана
-
Ингээд 175С хэмд халаасан шарах шүүгээнд хийж 20-25 минут болгоно. Наалдахаас сэргийлэн талхны хайруулын тавгыг тослох эсвэл хүнсний цаас хэрэглээрэй. Та талхаа амттай болгох үүднээс үзэм, хатаасан жимс зэргийг хийж болгож болно шүү. Захаараа шаржигнасан сайхан амттай талх болох болно шүү.