Хүүхэдтэй хүмүүст зориулсан өвөрмөц суудал бүтээжээ

2014 оны 5 сарын 12

Бяцхан хүүхэдтэй аав ээжүүд, нэн ялангуяа аавууд хүүхдээ хүзүүн дээрээ суулган явах дуртай байдаг. Энэ үед байнга хүүхдийнхээ гар, хөлнөөс барих, аюулгүй байдалд нь санаа тавих хэрэгтэй болдог билээ. Харин үүнийг шийдсэн тусгай загварын “эмээл” буюу суудал бүтээжээ.

Үүнийг хүзүүндээ тохож, цээжээрээ бэхлэх ба хүүхдээ дээр нь суулган хөлийг нь тусгай бэхлэгчээр бэхлэх юм. Ингэснээр хүүхэд хүзүүний хатуу яс доороос нь нухахгүй тухтай байхын дээр, унах эрсдэлээс бүхэн хамгаалах аж. Харин аавын хувьд хүүхэддээ санаа зовохгүйгээр гараараа бусад зүйлсийг чөлөөтэй хийх боломжтой болох юм. Энэхүү суудлыг 90 ам.долларын үнээр онлайн дэлгүүрүүдээр худалдаалж байгаа гэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2879
0 эможи
keyboard_arrow_up