Гялгар уут хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг

2016 оны 2 сарын 03

Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 1-ний өдрөөс хийж эхэлжээ. Шалгалтын явцад 15 кг-аар савласан, шошгын зөрчилтэй бууз, 50 гр-аар савласан “Марио” цөцгийтэй тараг, “Нийслэл” нэрийн хэвийн боов, “Амин дэмийн бэлдмэл”, Өвөрхөнгай аймгийн Маргад цехийн үйлдвэрлэсэн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн зэрэг 16 нэр төрлийн 219 ширхэг хүнсний бүтээгдэхүүнээс зөрчил илэрчээ. Түүнчлэн БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савласан цэлцэгнүүрээс мөөгөнцөр илэрсэн тул худалдахыг зогсоосон байна.

Цагаан сарын баярын үеэр бууз жигнэхдээ гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг сануулж байна. Учир нь жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай болохыг тогтоосон аж. Түүнчлэн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулдаг бөгөөд уг уусгагч хүнсэнд шингэж элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг аж.  

Иймд сар шинийн баяраар бууз жигнэхдээ гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28572
0 эможи
keyboard_arrow_up