Өглөөний ажил хэрэгч зөвлөгөө - Мөнгөний хойноос бүү хөөцөлд

2016 оны 2 сарын 15

Манай сайтын зүгээс дэлхийд нэр алдар нь түгсэн амжилттай бизнес эрхлэгчид болон тэрбумтнуудын бизнесийн зөвлөгөөг оруулж байгаа билээ. Энэ удаа “News Corporation” медиахолдинг компанийн Руперт Мурдокийн бизнес хийхдээ баримталдаг дагаж мөрддөг зарчим болон зөвлөгөөг хүргэж байна. Америкийн Форбес сэтгүүлээс түүний хөрөнгийг 7.6 тэрбум ам.доллар гэж тогтоосон. Сүүлийн жилүүдэд тэрээр алдартнуудын утсыг тагнаж чагнасан хэрэгт орооцолдоод байгаа ч түүний хөрөнгө огт буураагүй харин ч нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Тэрээр чагнаж тагнасан хэрэгтээ нөхөн төлбөр төлөхөд бэлэн гэдгээ ч мэдэгдээд байгаа. Ингээд түүний хар бараан талыг биш амжилтанд хүрэхэд юуг анхаарах ёстойг нь таалан сонирхоно уу? -Хэрвээ чи хуучнаа эвдэж ямар нэг шинэ юм хийх гэж байгаа бол шинэ юм хийх тоолонгоороо дайсантай болно гэсэн үг.

-Би их ашиг олж их мөнгөний хойноос хэзээ ч хөөцөлдөж байгаагүй. Миний өөртөө тавьдаг байсан нэг зорилго бол өөрийн ажиллаж буй салбартаа ямагт тэргүүлэх. Харин чи өөрийн салбартаа нэгэнт тэргүүлэгч болсон бол мөнгө алдар нэр эрх мэдэл аандаа чамд ирнэ.

-Дэлхий ертөнц маш хурдацтайгаар өөрчлөгдөн хувирч байна. Үүнийг дагаж цаг үетэйгээ хөл нийлүүлэн өөрчлөгдөхгүй жаахан л алмайрах юм бол чи бусад өрсөлдөгчиддөө боломж олгох болно гэдгийг байнга санаж яв. -Өмнө нь олсон ажилтандаа эрдэж тайвшрах юм бол чи өмнөх амжилттайгаа цуг дурсамж болон мартагдах болно. Тийм болохоор байнга урагшаа тэмүүл зөвхөн урагшаа.

-Хэн ялагч болдог вэ гэвэл эзэлсэн өндөрлөгөө хэр сайн хамгаалсан нь. -Сайн нэр хүнд 100 сая доллараас ч үнэтэй. -Хувийн ашиг сонирхолоо бүхнээс дээгүүр тавих нь чамайг харалган удирдагчдын нэг болгоно. Тийм болохоор чи сайн баг бүрдүүлж тэдэндээ итгэл үзүүлж, тэднийхээ хүндэтгэлийг хүлээх ёстой. Хүн хэзээ ч хүндэтгэдэг хүнээ хуурдаггүй билээ.

-Би өчүүхэн жижиг зүйлийг ч анхааралгүй өнгөрчихвий гэж үргэлж хичээж байдаг. Яагаад гэвэл миний ажиллаж байгаа салбар ийм нөхцөл байдлыг шаарддаг. Азаар ийм чанар хүн болгонд байдаггүй. Хэрэв хүн болгон дээрх шиг бол би гэдэг хүн өнөөдөр ингээд сууж байхгүй байсан. Үүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэвэл чамд юу ч хийсэн өргөн их боломж байна. Чамд байгаа юм бусдад байхгүй бусдад байгаа юм чамд байж болно. Ийм болохоор боломжоо ашиглаж сур.

-Үйл явдлыг бодитоор харж сур. Гэхдээ хамгийн чухал нь гарцаагүй баримтанд тулгуурлаж өөрийн шийдвэрээ гарга.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28472
0 эможи
keyboard_arrow_up