Шөнө орой унтаж чадахгүй байна гэдэг эрүүл мэндийн ноцтой асуудал. Гэхдээ бас үүнийг засаж, орой бүр амархан унтаж болно.
Шөнө орой унтаж чадахгүй байна гэдэг эрүүл мэндийн ноцтой асуудал. Гэхдээ бас үүнийг засаж, орой бүр амархан унтаж болно. Танд дор танилцуулж буй тус аргыг иогоор хичээллэгчид болон лам нар удаан хугацааны туршид хийж ирсэн 4-7-8 хэмээх арга юм.
Энэ арга нь гол нь амьсгалын дасгал. Амархан тогтоохын тулд 4-7-8 гээд тогтоочих.
1. Зөвхөн хамраараа 4 секундийн турш амьсгаа ав
2. 4 секундийн дараа амьсгалаа 7 секундийн турш түгж
3. Яаралгүйгээр амьсгалаа 8 секундийн турш гарга.
Энэ дасгалыг унтан унтталаа тасралтгүй хэд хэдэн удаа давтаж хий.
Харвардын Их Сургуулийн анагаах ухааны доктор Эндрю Вэйлийн судалж гаргасан энэхүү арга нь маш үр дүнтэй арга бөгөөд зөв амьсгал, зүрх тархи амрах боломжийг хангадаг аж
Мөн сэтгэл гутралд /стресс/ орсон үед хүний зүрх тархи нэгэн зэрэг ядарч, энэ нь цусны даралтад нөлөөлдөг учир нойронд мөн сөрөг нөлөө үзүүлдэг учир та сэтгэл гутралаас ангид байхыг хичээгээрэй.