Орой унтахаасаа өмнө заавал хийвэл зохих 5 зүйл

2016 оны 2 сарын 29

Орой унтахаасаа өмнө эдгээрийг хийж унтаад. Маргааш өглөө эрч хүчээр дүүрэн байж ажилдаа яваарай. Өглөө сэргэг байж оюун ухаан сэргэг байвал таны ой тогтоол хийгээд эрүүл мэндэд чинь эерэгээр нөлөөлөх болно.

1.Шүд болон нүүрээ сайн угааж цэвэрлэх
Унтахаасаа өмнө шүдээ угаах нь өглөө шүд угаахаас ч чухал байдаг ажээ. Амны хөндийд хурсан бохир зүйлсийг арилган шүдийг хамгаалан сайн унтахад үйлчилнэ. Унтахын өмнө нүүрээ цэвэрлэх нь нүүрний будгийг арилган таатай унтуулна.

2.Гарын хуруугаараа үсээ самнах
Өглөө үдэш бүр гарын хуруугаараа үсээ самнах нь толгойн хэсгийн мэдрэлийг өдөөж, цусан судлын нэвчилтийг нэвтрүүлж, мэдрэлийн чадавхыг зохицуулж, шүүрлийн ажиллагааг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог сайжруулах, нойр хулжихаас сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг.

3. Зөгийн балтай сүү уух
Гадаадын эмчилгээний мэргэжилтнүүдийн судалгаагаар, сүүнд нойрыг ахиулдаг бодис агуулагдаж байдаг гэнэ. Унтахаасаа 1 цагийн өмнө нэг аяга зөгийн балтай сүү уух нь нойрыг сайжруулна. Зөгийн бал нь цусны чихрийн тэнцлийг баталж, нойр хулжихаас сэргийлнэ.

4. Дасгал хийнэ
Унтахаасаа өмнө орон дээрээ дасгал хийвэл биеийг тайвшруулан эрүүл мэндэд тустай. Орон дээрээ дээш харан хэвтэж, хөлөө өргөн гараараа дээрээс доошоо иллэг хийнэ.

5. Халуун усаар хөлөө угаах
Унтахын өмнө халуун усаар хөлөө угаах нь хүний биеийн цусны эргэлтийг ахиулан, шинэ хуучны солилцоог түргэтгэнэ. Өдөр бүр 40-50 хэм халуун усанд хөлөө угаахын дагуу хөлийн улдаа иллэг хийх нь маш сайн үр нөлөөг авчрах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28298
0 эможи
keyboard_arrow_up