Унтахын өмнө хийж болохгүй 4 үйлдэл

2016 оны 1 сарын 25

Өдөржин ажиллаж, удаан суусны дараа бид дулаан хөнжил рүүгээ яардаг шүү дээ. Зарим хүмүүс унтахын өмнө хийж дадсан зүйлүүдтэй байдаг. Тэгвэл та доорх нийтлэлийг уншаад унтахын өмнө хийж болохгүй зүйлсүүдийг ялгаж аваарай. 

1.Зурагт үзэх болон интернет орчимд ажиллах
Зурагт, гар утас, компьютерийн хурц гэрэл нүдэнд нөлөө үзүүлэхээс гадна тархинд нөлөөлж байдаг. Унтахын өмнө гар утсаар тоглох эсвэл олон цагаар зурагт үзэх нь таныг мөн тухтай амархад саад болох юм. Тэгэхээр орондоо орохоос цагийн өмнө гар утас, компьютер, зурагтаа унтрааж хэвших хэрэгтэй.

2. Шингэн юм ихээр уух.
Унтахын өмнө спиртийн гаралтай юм уух нь таныг тайван амарахад нөлөөлдөг. Орондоо орохоос нэг юм уу хоёр цагийн өмнө шингэн зүйл уухаа зогсоох хэрэгтэй. Та шөнө дунд олон удаа босож угаалгын өрөө орох хэрэгтэйгээс гадна таны тайван байдлыг олон удаагийн үйлдэл алдагдуулж орхино.

3. Ноцтой яриа бүү хий.
Та ямар ч мэдээ сонссон бай, ууртай байх үедээ орондоо битгий ор. Хэдий ядарч, нойр чинь хүрч унтсан ч үүсгэсэн асуудал тархинд байж л байдаг. Тэгэхээр энэ нь зарим тохиолдолд тааламжгүй зүүд болон цааш үргэлжилдэг. Сэтгэлд таагүй зүүд зүүдлэн сэрэх нь тэр өдрийг ч тэр чигт нь өөрчилж болох юм.

4. Сэтгэл татсан ном унших
Та өглөө бүр 6 цагт сэрдэг мөртөө урд орой нь унтахынхаа өмнө ном уншдаг бол энэ нь буруу. Ялангуяа сонирхолтой номыг “дахиад ганцхан хуудас” гэж уншсаар нэг л мэдэхэд цаг шөнийн 2 цаг болчихсон байдаг. Ингээд л та өдөр нь ажилласан тархи, бие махбодоо амраалгүй ачааллаа дахин эхлүүлнэ гсэн үг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28217
0 эможи
keyboard_arrow_up