Сар шинийн баяраар үндэсний хувцсаараа гоёцгооё
Монгол хэмээх угсаа гарвалаараа бахархах нэгэн сайхан баяр бол цагаан сар. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд монгол хүн бүр өнгөтэй өөдтэй, элбэг дэлбэг сайхан орох гэж дээл хувцсаа зэхэж, идээ будаа, зоог шүүс, бууз баншаа бэлтгэдэг. Сар шинэ дөхөөд ирэхээр үйлчин бүсгүйчүүд өндийх завгүй. Монгол зон маань үндэсний бахархалт дээл хувцсаараа гангарах гэж торгоны сайныг сонгож, үйл үртэс өрнөж завтай хүнгүй болдог. Сар шинийн баяраар хэн ямар дээлээр гангарах бол гэдэг нь өөрийн эрхгүй сонирхол татдаг. Бөхчүүд тод, завсрын өнгийн цулгүй даавуу дээл өмсдөг бол урлаг соёлын уран бүтээлчид ууж, хантаазтай хослуулах жишээтэй. Хүүхнүүд жимбийтэл эмжсэн цэвэрхэн хийцтэй дээлийг чухалчилдаг. Тэгвэл танд хэрэгтэй загваруудаас хүргэж байна.