Та санхүүгийн талаар юу мэдэж байх ёстой вэ?

2016 оны 1 сарын 25

1.    Тогтвортой санхүүгийн амьдралын тулгын 3 чулуу: 
Зээл, лизингээ төлж дуусгасан байх, яаралтай үед хэрэглэх мөнгөний хадгаламжтай байх, тэтгэврийн дансандаа тогтмол орлого хийдэг байх эсвэл нийгмийн даатгалын хэмжээ тогтвортой өсөж байх. Энэ гурвыг биелүүлж байгаа бол өөрийнхөө санхүүгийн амьдралыг баталгаатай, тогтвортой хэмээн үзэж болох нь.

2.    Аливаа зүйлд яаж “төсөв” гаргахыг:
Учир нь аливаа зүйлд төсөв гаргаж, төсөвлөж сураагүй, түүндээ захирагдаж зохицуулж сураагүй тохиолдолд цаашид санхүүгийн ямар ч зорилго тавиад бүтэлтэй болох магадлал бага.

3.    Цалингаасаа хэр ихийг хадгалах ёстойгоо: 
Хариулт нь 20%. Мөрдөхөд хамгийн боломжийн санхүүгийн хуваарилалт бол 50/20/30-ын дүрэм байдаг. 50 хувийг зээл, лизинг, хүнс, бензин гэх мэт шаардлагатай зүйлсэд зарцуулаад, 30 хувийг сонгосон амьдралын хэв маягийнхаа бусад хэсэгт зарцуулж, үлдсэн 20 хувийг ирээдүйдээ зориулан хадгалахыг зориорой.

4.    Өөрийнхөө “net worth” –ийг: 
Чамд ч бас өөрийн гэсэн “net worth” буюу “цэвэр өртөг” гэж бий. Өөрөөр хэлвэл хэдий хэр хэмжээний хөрөнгөтэй хүн гэдгийг чинь орлогоор чинь биш үүгээр хэмжинэ. Энэ бол үндсэн хөрөнгөөс (дансны үлдэгдэл, хадгаламж, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэ, бэлэн мөнгө гэх мэт) төлөгдөх хөрөнгийн хэмжээг чинь хасаад (лизинг, өр төлбөр гэх мэт) гарсан дүн юм. Өөрийгөө ер нь ямаршуу явааг харах хамгийн бодитой үнэлгээ бол энэ.

5.    Зээлээ хурдан төлж дуусгах төлөвлөгөөгөө: 
Одоо чиний хувьд өнгөрснийхөө араас төлөх гэхээсээ илүү ирээдүйдээ зориулж хөрөнгө оруулах нас. Тиймээс төлж дуусгаагүй байгаа зээлүүдээ хэрхэн хурдан төлөх талаар төлөвлөгөө боловсруулаарай.

6.    Өөртөө ямар ямар санхүүгийн “яаралтай хэрэг” гарч болохыг: 
Өөрийн хурим, хүүхдийн хурим, хүүхдийн сургалтын төлбөр, эмчилгээний зардал, гэнэт орлогогүй болох магадлал, эмгэнэлт үйл явдал гэх мэт. Эдгээр яаралтай хэрэгт зориулагдсан дансандаа доод тал нь хэдийн баланстай явах ёстойгоо тооцож гаргаад, лимит тогтоогоорой.

7.    Хэр хэмжээний тэтгэвэр тогтоолгомоор байгаагаа: 
Энэ талаар бодож үзэж байсан уу? Тэтгэврээ санасныхаа хэмжээнд өндөр тогтоолгохын тулд одооноос юу хийх ёстойгоо мэдэж авахын тулд интернэтээс “тэтгэвэр тооцох аргачлал” хэмээн хайлт хийгээрэй. “Насны бөгсөнд” ач зээ нараа хүссэнээрээ эрхлүүлэх боломжгүй байвал ямар хэрэг байх вэ?

8.    Нөхөр чинь мөнгөний талаар ямар хандлагатайг: 
Чи түүний дуртай өнгө, унтахдаа ямар авиа гаргадаг, хүүхдэд ямар хайртай зэргийг нь мэдэх байх. Гэхдээ мөнгөнд хэрхэн ханддагийг нь бүрэн мэдэх үү? Та хоёр бие биетэйгээ орлого, зарлага, хадгаламж, данс тооцоо, хөрөнгө оруулалтын талаар, үүнд яаж ханддаг, ямар байх ёстой гэж боддогоо ярилцаж ойлголцон нэг талд зогс. Тэгээд хамтдаа урдаа тавьсан зорилго руугаа хөтлөлцөөд гүйгээрэй.

9.    Хөрөнгө оруулалтын талаарх наад захын мэдлэг: 
Хувьцаа, краудфандинг, шинэ бизнест хөрөнгө оруулах талаар наад захын мэдлэгтэй болж, нэг удаа ч болов туршиж үзсэн байх ёстой нас бол 35+ юм. Үгүй юм аа гэхэд ядаж л сонирхож үзсэн байх хэрэгтэй. Цалин аваад, түүнийгээ үрэх гэдэг хоёр урсгалт замаас хэтрээгүй байж болохгүй шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28187
0 эможи
keyboard_arrow_up