Хэрхэн үнсэлцэх вэ?

2014 оны 5 сарын 09

Хэн нэгэнтэй уруул дээрээ үнсэлцэнэ гэдэг үнэхээр нандин мөч. Үнсэлцэж үзээгүй хүнд энэ нь хэцүү, аймаар, ичмээр санагддаг.

Үнсэлт аяндаа ирдэг ч кино, бодит жишээ зэргээс суралцаж байхад илүүдэхгүй.

Энгийн бай: Үнсүүлэх болон үнсэх гэж бэлдсэний хэрэггүй. Аяндаа ирэх гайхамшигт мөчийг хүлээ. Сандарч тэвдэх эсвэл хэт их хичээсний хэрэггүй. Аль болох нөгөө хүнээ мэдэрч үнэн сэтгэлээсээ үнсэхийг чухалчил

Ичсэний хэрэггүй: Хэрэв үнсэлцэх агшинд ямар нэг инээдэмтэй ичмээр зүйл болвол тайван бай. Дахин хэд хичээсний дараа хамгийн сайхан үнсэлттэй болно. Хоорондоо илэн далангүй байж, үнсэлтийн талаар ярилц.

Үнсэлтийн төрлүүд: Аажмаар үнсэлтийн дараах төрлүүдэд суралц. Хэлээ оруулж эсвэл хэлгүйгээр озох тачаангуй үнсэлт, удаан үгэлжлүүлэн зөөлнөөр үнсэх, хурдан шов хийтэл үнсэх, ямар их хайрлан энхрийлж буйгаа илэрхийлсэн гүнзгий урт үнсэлт гэх мэт олон төрөл бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
2808
5 эможи
keyboard_arrow_up