Хүүхдийг амжилтанд хүргэх эцэг эхчүүдийн 6 нууц

2016 оны 1 сарын 18

Эцэг эхчүүдээ, хүүхэд тань амжилтанд хүрч, мундаг хүн болоосой гэж хүсэж л байгаа биз дээ? Тэгвэл эдгээр аргыг мэдэхэд илүүдэхгүй шүү. Хүүхэд нь амжилтанд хүрсэн эцэг эхчүүд 6 нийтлэг онцлогтой байдаг байна.

1.Хүүхдэдээ бүрэн итгэх: Сургуульдаа амжилт гаргана гэж бүрэн итгэсэн эцэх эхчүүдийн хүүхдүүд хичээлдээ маш сайн байдаг байна. Хүүхдэдээ санаа зовж эргэлзэх нь амжилтанд нь сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд итгэж чадсан эцэг эхчүүдийн хүүхдүүд 97 % нь амжилт дагуулдаг.

2.Гэр бүлийн амьжиргааны төвшин, нийгэмд эзлэх байр суурь: Энийг эцэг эхчүүд хүссэнээрээ өөрчлөх боломжгүй ч гэлээ гэр бүлийн баян ядуу байх нь хүүхдийн амжилтанд шууд нөлөө үзүүлдэг байна. Ядуу гэр бүлээс гаралтай хүүхдүүдийн багахан хувь нь амжилттай явах магадлалтай байдаг нь харамсалтай.

3. Хүмүүжил, гэр бүлийн уур амьсгал: Тогтвортой гэр бүлийн харилцаа, мөн эцэг эхийн зөв хүмүүжил маш чухал.

4. Эцэг эхийн боловсрол: Та их сургууль төгссөн, сургуульдаа сайн байсан бол хүүхэд тань ч гэсэн таны боловсрол, амжилтыг давтах магадлал өндөр байдаг аж.

5. Сургуулийн өмнөх боловсрол: Хүүхдэдээ сургуульд орохоос нь өмнө тоо заах нь цаашдын суралцах чадварт нь сайнаар нөлөөлдөг. Тоондоо сайн болоод зогсохгүй унших чадвар нь нэмэгддэгийг судлаачид тогтоожээ.

6. Өсөн дэвжих ухаан: Хүүхдийнхээ хичээл зүтгэлийг үнэлж, хөдөлмөрлөж чадвал юунд ч хүрэх боломжтойг ойлгуул.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27940
0 эможи
keyboard_arrow_up