Толгой даарснаас ой тогтоолт муудахаас гадна, стресст өртөмтгий болдог
2016 оны 1 сарын 16
Өнөөдрөөс эхлэн хүйтний эрч чангарна гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буй. Ирэх долоо хоногт өдөртөө хасах 30 хэм давж хүйтэрнэ.
Сэрүүн нөхцөлд нимгэн хувцас, малгайгүй явснаар эмгэг хууч өвчин, мэдрэлийн суурь өвчтэй болно.
Өөрөөр хэлбэл, даарахад биеийн дулааны 7-10 хувийг алдаж, гүрээний судас нарийсч цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг байна. Ингэснээр дараах сөрөг нөлөөтэй. Үүнд,
- Архаг өвчин сэдрэх
- Тархиар хатгуулж өвдөх
- Хараа, сонсгол муудах
- Нулимс гоождог болох
- Нойр муудах
- Мэдрэлийн суурь өвчин үүсэх
- Ой тогтоолт муудах
- Стресст өртөж ажлын чадвар буурах
- Хуйхны эрүүл орчин алдагдах
- Үс хуурайшиж, өнгөө алдах зэрэг орно.
Тиймээс дулаан хувцаслаж, малгай заавал өмсөх нь таныг дээрх эрсдлээс хамгаалах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27886
0 эможи