ӨГЛӨӨНИЙ ХООЛЫГ ӨӨРТӨӨ

2016 оны 11 сарын 14

Та яг одоо ажил, сургуульдаа явах гэж яараад өглөөнийхөө цайгаа уухгүй гарах гэж байгаа юм биш биз? Тэгвэл түр азнаад өглөөний цай уух ямар ач тустайг сонирхоорой.

Хэрвээ өглөөний цайгаа уусан бол

    Таны анхаарал төвлөрөх чадвар маш сайн ажиллана
    Сэтгэн бодох чадвар хурдтай болно
    Сурах ажиллах идэвхи сайтай байна
    Дасан зохицох чадвар нэмэгдэнэ
    Орчны таагүй байдалд эсэргүүцэх чадвар өндөр болно.

Өглөөний цай гэхээр өчигдөр оройн үлдсэн хоолыг халааж идэх биш шүү. Таны зөв хооллолт өглөөний хоолоо тогтмол хэрэглэхээс эхлэхээс гадна эрүүл хоол байх ёстой гэдгийг мартаж болохгүй.

Тэгвэл өглөөний хоол ямар байх ёстой вэ?

    Сүү цагаан идээ, тараг сүү
    Үр тариа /хар талх, хөх тариа, бүхэл үрийн гурилын талх, хивэгтэй талх, бүдүүн ширхэгтэй гурилын талх/
    Цөцгийн тос
    Жимс хүнсний ногоо
    Мах, махан бүтээгдэхүүн, өндөг зэрэг бүтээгдэхүүн хэрэглэх нь тохиромжтой.

Та хоногт хэрэглэх хоолны нийт илчлэгээ зуун хувь гэж үзвэл үүний 20-25 хувийг өглөөний хоолноосоо авбал зохино. Тиймээс л “Өглөөний хоолыг өөртөө” гэдэг шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27855
0 эможи
keyboard_arrow_up