Ажлын БҮТЭЭМЖЭЭ дээшлүүлэх 7 энгийн арга

2016 оны 1 сарын 14
Бид үргэлж л давчуу цаг хугацаа болон ажлын ачааллын талаар гомдоллож байдаг шүү дээ. Бид бүгдээрээ бүхий л саад бэрхшээл болон харилцаа холбооны ачааллуудын талаар гомоллож, гасалж байдаг. Бид ном унших, цагийн менежментээ сайжруулах, хувийн бүтээмжээ сайжруулах арга замуудын талаар хайлт хийхэд цаг хугацаа зарцуулдаг. Энэ мэдээж хэцүү асуудал.Бид энэ талаар бүгдээрээ мэддэг.
 
Тэгвэл таны бүтээмжийн ихэнх хэсэг нь таны хийж байгаа зүйлтэй л холбоотой байдаг. Та анхаарал төвлөрлөө сайжруулахыг хүсдэг ч сошиал медианд магадгүй маш их донтсон байж болох юм. Эсвэл таны хувьд маш чухал мэт санагддаг учраас и-мэйл эсвэл инбоксоо шалгахад маш их цаг зарцуулдаг байж болох юм. Та тэдгээр зүйлсийг хийх сонголт хийдэг учраас маш их цаг хугацааг үргүй зарцуулдаг гэсэн үг.
Та бүхэнд бүтээмжээ дээшлүүлж эхлэхэд туслах дараах 7 зөвлөмжийг хүргэж байна:
  1. Бүхэл өдрийн турш Twitter-дэх хэрэггүй.  Би таны тухай мэдэхгүй боловч архи бүтээмжийг 5-аас дээш цагаар хязгаарладаг. Яагаад гэж үү? Учир нь архи таны бүтээмжийг үгүй хийдэг. Тэгвэл таны бүтээмжийг өөр ямар зүйл үгүй хийж байгааг таа л даа. Энэ бол сошиал медиа. Twitter, блог, пост, статусаа шинэчлэх, Youtube-ээр видео үзэх гэх мэт ажлын дараа хийдэг ямар зүйлс байна, тэдгээр нь таны бүтээмжид нөлөөлдөг.
  2. Зохион байгуулалттай бай. Таны и-мэйл, файл гэх мэт зүйлсийг зохион байгуулах янз бүрийн аргыг та мэддэг шүү дээ. Тэгвэл би тэдгээрийн алийг нь ч  хэрэглэдэггүй. Гэхдээ бага зэрэг л ашигладаг байж магадгүй. Надад таны харж байгаагүй маш том и-мэйлийн инбокс байдаг. Инбокс маань жил бүр нэмэгдсээр л. Тэгвэл та юу хийх хэрэгтэй вэ? Та инбоксоосоо ямар нэг зүйл хайх хэрэгтэй байгаа тийм үү? Хэрэв тийм бол хайлт ашигла. PC ашиглахад тохиромжгүй байна уу? Тэгвэл Mac ашигла.
  3. Тухайн зүйлийг хийх эцсийн хугацаа тогтоо.  Би  ажлын өдөр цайны цагтай байдаг байлаа. Харин ажлын нэг өдөр миний хамтран ажиллагч өдрийн 2 цагийг ажлаа дуусгах эцсийн цаг болгон зарласан юм. Харин үүний дараа хурал боллоо. Ажлаа хийж дуусгах эцсийн хугацаа тогтооход юу болсон бэ гэж гайхаж байна уу? Бид 2 цаг гэхэд ажлаа хийгээд дуусгачихсан. Эцсийн хугацаа тогтоох нь дэг журмыг бий болгодог. Тийм учраас эцсийн хугацаа бидэнд хэрэгтэй. Үүнийг ашиглах хэрэгтэй.
  4. Их хийх хэрэггүй, бага хий. Үүнийг ажлаа эрэмбэлэх гэж нэрлэдэг. Өөртөө туслах, цагийн менежмент эсвэл хувийн бүтээмжээ сайжруулахаас өмнө бид үүнийг ашигладгаа мэддэг. 10 жилийн өмнө миний бие хийх ажлаа ангилж, эрэмбэлэхийг сурсан. Магадгүй та бүхэн ч мэдэх байх. Ангилал хийхдээ А-маш чухал, В-чухал, С-чухал бус гэсэн зарчмаар хийх хэрэгтэй. Хэрэв та А ангиллын ажлуудаа хийчихсэн бол В рүү орох хэрэгтэй. Энэ аргыг хэдэн жил ашиглаад сурчихвал та хэзээ ч С ангилал руу орох шаардлагагүй болно гэсэн үг. С ангилалыг та мэдэж байгаа биз дээ? Хийх шаардлагагүй ажлууд гэсэн үг.
  5. “Үгүй” гэж хэлж сур. Эсвэл хэзээ ч битгий “Магадгүй” гэж хэл. Би анхаарлаа төвлөрүүлэх дуртай. Хүмүүст туслах дуртай. Энэ бол миний хувьд өөрийгөө сэдэлжүүлэх хамгийн том  зүйл. Харин хэн нэгэн надаас ямар нэг зүйл хийхийг гуйхад нь “үгүй” гэж хэлэхээс илүү миний хувьд хэн нэгэн надад тэгж хэлбэл маш том урам хугалах зүйл болдог байлаа. Харин үүнийг хэлэхэд амархан байдаг гэдгийг би ойлгосон.  Хэрхэн яаж “үгүй” гэж хэлэхээ мэдэхгүй байна уу? Хэрэв юу гэж хэлэх нь нэг их чухал биш бол таны хувьд хийх шаардлагатай байгаа зүйлс чухал шүү дээ. Тиймээс эелдгээр “үгүй” гэж хэлж сур. Мөн хэзээ ч “магадгүй” гэж битгий хэл. Энэ бол өөрийгөө хянах, өөрийгөө хүндлэхэд чухал.
  6. Цахилгаан хэрэгслүүдийнхээ дууг багасга. Та ямар нэг зүйл хийхээр үүрэг авсан эсвэл ямар нэг ажлыг хийж дуусгах шаардлагатай байгаа бол и-мэйлээ хааж, РС-нийхээ дууг багасга. Асуулт болгонд хариулт өгөх гэж зүтгэх хэрэггүй. Хэрэв та ажлаа зөв хийхийг хүсч байгаа бол өдөр тутам и-мэйлээ шалгах багахан цаг гаргах хэрэгтэй. Түүнчлэн заавал хариулах шаардлагагүй утасны дуудлагыг хүлээн авах хэрэггүй. Хэдийгээр таны босс ч байсан гэсэн завгүй байгаа бол авахгүй орхих хэрэгтэй.
  7. Гэртээ ажилла. Ихэнх гүйцэтгэх захирлууд хурлын үеэр л ажил дээрээ байдаг болсон. Харин аливаа ажил бодитоор хийгдэж байгаа эсэхийг хянахад цаг зарцуулах нь чухал асуудал болоод байгаа юм. Тиймээс би илтгэл бичих эсвэл зарим ажлаа гэртээ хийх зуршлыг бий болгосон.  Маш их бодож тунгаах, стратеги боловсруулах гэх мэт ажлуудаа ч гэртээ хийдэг болсон. Хэрэв та жаахан хүүхдүүтэй бол магадгүй хийхэд хэцүү байж магадгүй. 
Ажлаа эрэмбэлж ангилах нь бидний ажлыг амжиллтай болгож, бүрэн хийж дуусгахад тусалж, бидний амьдралыг утга учиртай, аз жаргалтай болгож нэмэлт ажлыг ч ямар нэг аргаар хийхэд тусалдаг.
Ажиллах, тоглох, бодох, мэдрэх, дасгал хийх, зөв хооллох, унтаж амрах нь таны амьдралд урт хугацааны үр ашгаа өгөх бол анхаарал төвлөрөхгүй байх, донтох, хувиа хичээх, хайр халамж хүсэх, аар саар юмсаар хөөцөлдөх нь эсрэгээрээ үр ашиг өгөхгүй зүйлс юм. 
Та ажлын ачаалал, дарамтанд дасан зохицохын тулд эдгээрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Харин энэ аргуудыг заавал ашигла гэсэн үг биш юм. Та хийх ажлуудаа эрэмбэлж, нэн чухал шаардлагатай зүйлсээ тодорхойлох хэрэгтэй. Та сонголтоо хийх хэрэгтэй. Таны төсөөлж байгаагаас ч илүү их хяналт тавих боломж таньд бий. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27789
0 эможи
keyboard_arrow_up