Төрсний дараа ЖИНГЭЭ ХАСАХ энгийн үр дүнтэй 10 зөвлөгөө
Эмэгтэйчүүд жирэмсэн болоод ойролцоогоор 11-15 кг нэмэгддэг. Төрсний дараа хуучин галбиртаа буцаад орохыг яардаг нь мэдээж. Ким Кардашиан, Биёонсе гээд бидний таньдаг одууд төрөөд л маргааш нь гэхэд хэвийн байдалдаа орсон харагддаг. Гэхдээ бодит байдал тийм биш. Та хүүхдээ болон өөрийгөө эрүүл байлгах үүднээс зөв аргаар турах нь маш чухал. Тиймээс таньд зориулан 14 эрүүл турах зөвлөгөөг оруулж байна.
1 Бүү яар Төрснийхөө маргаашаас эхлэн турахыг хүсэж, дасгал хийж, өглөөгүүр гүйнэ гэж төлөвлөж байвал та маш буруу бодож байна. Та өөртөө бүрэн илаарших хангалттай хугацаа өгөх хэрэгтэй. Таны бие хэвийн байдалдаа ортол багадаа 5-8 долоо хоног хэрэгтэй. Үүний дараагаас л жингээ хасах тухай бодож эхлээрэй.
2 Стрессээ багасга Бага стресстэх нь шууд жин хасахад нөлөөлөхгүй ч гэлээ стрессээс үүдэлтэй сөрөг нөлөөнүүдийг багасгана. Жишээ нь та хэт их турах тухай бодож стресствэл их идэж, буруу хооллож, турах итгэл найдвараа алдана. Үүнээс сэргийлэхийн тулд та хүүхэдтэйгээ өдөр бүр салхилж байгаарай. Нар болон цэвэр агаар таны сэтгэл санааг өдөр бүр тайтгаруулж өөдрөг байлгах болно. Мөн та: Ойрхон алхаж бай Дуртай цайгаа уух Ном юм уу сэтгүүл унших Тайтгаруулах хөгжим сонсох Найз нөхөдтэйгөө уулзах Халуун усанд орох Бясалгал хийх Зэргээр стрессээс зайлсхийгээрэй.
3 Сайн унтаж амар Ихэнх ээжүүд нойрны дутагдалд ордог. Сайн унтаж амрах нь таны бие илааршихад тустайгаас гадна сэтгэл санаа хямрахаас сэргийлнэ. Тиймээс хүүхдээ унтах үед нь дагаад хамт амарч байгаарай.
4 Тэвчээртэй бай Эмч нар сард 1.5 кг -аас ихээр жин хасахгүй байхыг зөвлөдөг. Хөхөөр хооллодог бол тэр тусам хоолоо сойж хурдан турахыг яарах нь буруу. Тиймээс тайван байж өөртөө хугацаа олго. Эхний 6 долоо хоногт өөрчлөлт гарна гэдэгт битгий найдаарай.
5 Байнга алхаж бай Та өөрийгөө бэлэн болсон гэж үзэж байвал өдөр бүр хөнгөхөн алхалт хийж байгаарай. Өдөрт найзтайгаа 15-30 мин алхаж байхыг зөвлөж байна. Мэдээж ганцаараа алхах боломж тэр бүр гарахгүй байх. Гэхдээ хүүхдээ тэврээд алхах нь бүүр илүү үр дүнтэй. Хүүхэд тань цэвэр агаарт гарна мөн та улам ихээр илүүдэл өөх тосоо шатаах болно.
6 Сунгалтын дасгал хий Төрөл бүрийн өөрт амар байгаа сунгалтын дасгал хийгээрэй. Хэвийн галбиртаа эргэж ороход тустайгаас гадна чилсэн, хатуужсан булчингуудыг чинь суллаж өг
7 Иогоор хичээллэх Бясалгал, зөв амьсгал, сунгалтын дасгалын хослол учраас иогоор хичээллэх нь төрөл бүрийн ашиг тустай.
8 Хялбар дасгалууд хийх 2 сарын дараагаас эмч чинь хориглоогүй бол гэдэсний таталт, сууж босох, гүйх зэрэг хөнгөхөн дасгалууд хийж эхлээрэй.
9 Хүчний дасгал хийх Эхний 4-6 сарын дараагаас эхлэн та өөрийгөө бэлэн болсон гэж үзэж байвал илүүдэл өөхөө шатаах хүчний дасгал хийх хэрэгтэй. Хүүхдээ тэврээд гадуур алхах, хүүхэдтэйгээ шатаар өгсөхийг зөвлөж байна. Мөн өөртөө таарах гантилаар өдөрт 5 мин нэмэлт дасгал хийж болно.
10 Хүүхдээ хөхөөр хооллодог бол хангалттай сайн идэх хэрэгтэй Хүүхдээ хөхөөр хооллодог ээж өдөрт 300-500 нэмэлт калори хэрэглэх хэрэгтэй . Тиймээс хоолны дэглэм барихаас татгалз.