Бидний түгээмэл хэрэглэдэг эм аль эмийн санд хямд вэ?
Нялх нярай хүүхдүүдийн өвчлөл ихсэж ээж аавуудын эмийн сан руу зүглэх урсгал нэмэгдэж.
Энэ өвлийн хувьд хямрал нүүрлэсэн хэцүүхэн үе байгаа тул хэмнэлт хийх хэн бүхэнд л хэрэгтэй байгаа. Сандарч айсан эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ төлөө эм тарианы мөнгө харамлахгүй ч өөрсдийнхөө хэрэгцээг хойшлуулах нь элбэг. Тэгэхээр ханиад томууны энэ үед хэрэгцээт эмээ хямдхан авчихна гэдэг “том хэмнэлт”.
Бид 5 сарын өмнө иргэдийн түгээмэл хэрэглэдэг эм ямар эмийн санд хэдэн төгрөгөөр худалдаалж байгааг судлан нийтэлж байсан. Энэ нь ч олны талархлыг хүлээсэн явдал болов. Тиймд бид судалгаат нийтлэлээ үргэлжлүүлэхийг зорьж өмнө нь очиж байсан эмийн сангуудынхаа хаалгыг дахин татлаа.
Энэ удаад эмийн сангуудаас эмийн үнийг асуугаад л хүснэгтлэхийг хүссэнгүй. Баримттай бодитойг нь бодолцон худалдаж авсан юм. Ийм баримттай зүйл хийсэн шалтгаан маань хэрэгцээтэй мэдээлэл нийтэлсний хариуд “худал үнэ тавьсан байна, хэн нэгний захиалгаар хөдөллөө” гэх иргэдийн хардалтаас үүдэлтэй. Харин иргэддээ хэрэгтэй мэдээлэл хүргэхийг чин сэтгэлээ болгосныг харах буй зай.
Бид редакцаасаа гараад “Монгол Эм Импекс Концерн”-гийн цайз 16-р хорооллын “Wellmart” худалдааны төвийн 1-р давхарт байрладаг салбарт очсон юм. Энэ удаад сэтгүүлчид ирлээ л гэхээр хамаг мэдээллээ нуудаг, эсвэл буруу дашаа мэдээлэл өгдөг жишиг гаргахгүйн тулд иргэдийн түлхүү авдаг тодорхой хэдэн эмийг худалдан авснаа сонирхуулъя.
“Монгол Эм Импекс Концерн”-оос эм худалдан авсан баримт.
Цаашлаад Жуковын “Тавин ус” эмийн сангаар орж эмүүдээ бичүүлээд 58000 төгрөг болсныг нь төллөө. Бид өмнөх дугаартаа дээрх эмийн сангууд хэд хэдэн салбартай зэрэг мэдээлэл оруулж байсан. Харин энэ удаад “Тавин ус” эмийн сангийн мэдээллийг мөн орууллаа. Нийслэлд 5 салбартай уг эмийн сан бүх салбартаа эмээ ижил үнээр зардаг юм байна.
“Тавин ус”-аас эм худалдан авсан баримт
“Тавин ус” эмийн сан болон зарим эмийн сангийн нэг салбарт нь байхгүй эмийг нь нөгөө салбараас авсан болохыг энд дуръя.
Эндээсээ хөдлөөд Сансар хорооллын “Хүрмэн” эмийн сан болон 13-р хороололд байрлах Монос эмийн санд очиж өнөөх эмүүдээ мөн адил худалдан авч баримтыг нь хавсаргалаа.
“Хүрмэн” эмийн сангаас эм худалдан авсан баримт.
“Монос” эмийн сангаас эм худалдан авсан баримт.
Ингээд иргэдийн хамгийн их хэрэглэдэг ханиад томууны эм аль эмийн санд хямд байгааг нэгтгэн харуулах нь илүү ойлгомжтойн үүднээс доорх хүснэгтийг сонирхуулж байна.
(Хүснэгтэд 4 эмийн сангийн үнийн мэдээлэл багтана)
-
Шараар будсан нь хамгийн доод үнээр худалдаалж буй эмийн сан
-
Улбар шараар будсан нь доод үнээр худалдаалж буй эмийн сан