Үс сайхан бол зүс сайхан, зүс сайхан бол сэтгэл өөдрөг

2014 оны 5 сарын 08

Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ.Үсээ гэмтээхгүй, зөв арчлахын тулд хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн 4 төрлөөс үснийхээ төрлийг тодорхойлохоос эхлээрэй. Дараа нь тохирох арчилгаануудыг хэрэглээд үзээрэй.

ХЭВИЙН: Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба наранд гялалзаж харагддаг, толгойгоо угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол хэвийн үстэй юм байна. Арчилгаа:  Илүү үйлчилгээ, арчилгаагүй жирийн нэг шампунийг хэрэглэж үсээ долоо хоногт 2-3 удаа угаахад болон.  Хэвийн зөөлөн үстэй хүмүүс өөрт  тохирох ангижуулагч хэрэглэж занш. Үсээ хэт их арчлах арчилгааг хэтрүүлсэн эсвэл байнга буддаг, индүүддэг, ороодог хүмүүсийн үс маш хурдан хуурайж болзошгүй тул анхаарах хэрэгтэй. Аль болох хими хийлгэхгүй байхыг хичээ. Үсийг  хугалж, хуурайшуулдаг зүйл бол хими.

Хуурай: Амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалсан бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй бол та хуурай үстэй юм байна. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.  Арчилгаа:  хуурай үсэнд зориулсан шампунь ангижруулагч байнга хэрэглэ. Үсээ 7 хоногт 2 удаа тэжээлийн тосон маск тавьж , 14-21 хоногт нэг удаа ургамлын тос, өндөг зэргийг хэрэглэж тосон компресс тавьж арчилвал зүгээр. Ийм үсийг өнгөлөг байлгахын тулд байхуу болон хар цайны хандаар үсээ угаа. Салхи, шуургатай үед нойтон үстэй гарвал хугарч гэмтэх нь элбэг байдаг.  Мөн үсний янз бүрийн будаг, хими, устөрөгчийн хэт ислийг (перкись) хэт их хэрэглэх нь үсийг хуурай, амархан хугарамтгай болгодог байна.

ТОСЛОГ: Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг. Арчилгаа: Хэт тослог үсэнд өвс ногооны найрлага орсон шампунь бэлдмэлээр угаах нь тохиромжтой. Үсээ угаахын өмнө тохирсон шампунь, бэлдмэлийг зөөлөн үстэй сойзоор, эсвэл хөвөнгөөр хуйхандаа түрхэж үс, хуйхны тослогийн байдлаас шалтгаалан өдөр өнжөөд юмуу долоо хоногт хоёр удаа самнаж угаана. Мөн ардын эмчилгээний арга хэрэглэж болно. Үүнд:
1.Үдэш нь хуйхандаа тараг түрхэж, алчуураар боож хоноод өглөө нь угаавал сайн байдаг.

 2.Өвсний хандыг хэрэглэх: Ийм ханданд арьс цэвэршүүлэх бодис, янз бүрийн витамин, эфирийн тос, давирхайлаг бодис ордог тул үсний тослогийг багасгаж, үс бэхжүүлэх чанартай юм.

 3. Түүнчлэн толгой их хагтаж үс дэндүү их тослог болвол дараах түрхэцийг бэлтгээрэй: 500гр. халгайг буцалсан усанд хийж бага зэрэг чанана хандлан үсээ угаах. Үсээ угаахдаа хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй ба усны температурын түвшин 35-45 градус байх ёстой ажээ. Мөн үсний тослог их байх тусам усаа бүлээсгэх / хүйтэвтэр / шаардлагатай болдгийг санаарай. Үс тослогтхоороо хуйх таагүй үнэртдэг иймээс усандаа зөөлөн үнэртэй сүрчиг хийнэ зайлвал үнэр нь арилана.

ХОЛИМОГ: Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.

 Арчилгаа: Эхлээд үсээ зөв угаасаны дараа  хуйханд нь витамин, үзүүрт нь тос түрхээд 15-20 мин иллэг хийх хэрэгтэй. Тэжээлийн тосыг хуйханд түрхэж болохгүй улмаар хуйхан дахь тосны суваг бүтэж үс хуурайшиж, гэмтэж хатдаг. Орой унтахдаа үснийхээ үзүүрт нь үсний сүүн шингэн түрээд хонуулаад өглөө угаалвал сайн. Аль болох үсээ сүлжих, боохоос зайлсхий.

Танд амжилт хүсье.

Эдгээр бүх будалтуудыг хийхдээ контур болон хар харандаа палмастран контур болон аль тохиромжтойг нь хэрэглэнэ. Будалтын өмнө нүдэндээ зохих суурийг хийсний дараа нүдний угаас нь эхлэн нүдний төгсгөлд нь дуусгавал их амархан бөгөөд цэвэрхэн болдог. Хэцүү байсан ч гэсэн анхнаасаа ингэж будаж сурах нь зөв юм.

 Будалтын суурь гэдэг нь нүүрээ цэвэрлэсний дараа зориулалтын зовхины тос болон гелиэ түрхэн дээр нь нимгэн түрхэнэ. Үүний дараа пудр нимгэн түрхэнэ. Эдгээрийг түрхсэн  бол будалтаа хийнэ. Ихэнх хүмүүс  зовхиндоо foundation, өө дарагч крем, нүүрний тос зэргийг түрхдэг. Энэ нь зовхины тень болон харандаа зэргийг нүүрээр тарааж уусгадаг аюултай.

 

 

 Хамгийн классик хэлбэр. Ингэж контураа тавих нь нүдийг их гоёмсог харагдуулдаг.

 

 

Энгийн хялбархан зуралт. Контураа сайн тавьж чадахгүй буюу яарсан үд ийм хэлбэрээр зурж болно.

 

 

 

Том давхраатай болон нимгэн зовхитой хүмүүс дээрх будалтаар будвал зохино.

 

 

Ямар нэгэн үдэшлэг, хүлээн авалт, парти зэрэгт тохиромжтой. Этгээд бусдаас содон харагдахыг хүсвэл ингэж будвал маш сайхан харагдана.

 

 

Нүд нь хоорондоо хол зайтай бол ингэж будвал зохино. Энэнь нүүрийг зөв харьцаатай харагдахад чухал нөлөөтэй.  Мөн нүдийг том харагдуулна.

 

 

Энэ будалт нь унжуу нүдийг өргөж харагдуулж өгдөг.

 

 

Энэ будалт нь та бусдаас арай өөр будалттай болохыг хүсвэл ингэж будаж болно.

 

 

Жижиг давхраатай, зузаан зовхитой болон онигор талдаа нүдтэй бүсгүйчүүд зурган дээрх шиг контур тавьбал нүд тань том бөгөөд гоё харагдана.

 

 

Энэ будалт нь хүнийнүдийг бөөрөнхий харагдуулдаг. Хэрвээ та цоглог, хөгжилтэй харагдъя гэвэл ийм булат  хийвэл зүгээр.

 

 

Том нүдтэй хүүхнүүд ингэж тал контур тавьбал болно.

 

 

Ямарч эмэгтэй нүдээ ингэж харагдахаар хүрээлж чадна. Энэ будалт хамгийн амархан энгийн бөгөөд ямарч контураар зурахад ихэмсэг гоё харагдах болно.

- See more at: http://segsgermaa.com/%D0%BD%D2%AF%D0%B4%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B1%D1%83%D0%B4%D0%B0%D0%BB%D1%82%D1%8B%D0%BD-12-%D1%88%D0%B8%D0%B9%D0%B4%D1%8D%D0%BB/#.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2736
0 эможи
keyboard_arrow_up