Цацагт хяруулыг хэрхэн амттай шарах вэ

2015 оны 12 сарын 29

Шинэ жилийн баярын ширээний гол чимэг бол шарсан цацагт хяруул. 12 сарын 31-ний оройн зоогондоо амтат цацагт хяруул бэлтгэхийг төлөвлөж байгаа бол бид танд дараах зөвлөгөөг хүргэж байна.

Цацагт хяруулыг шарах нь нилээд хүндрэлтэй байдаг. Цацагт хяруулын доторх нэмэлт зүйлүүд нь болсон эсэхээс авахуулаад болгох температур, болгох хугацааг тодорхойлох хэцүү байдаг шүү дээ.
Тэгэхээр дараах хүчин зүйлсийг харгалзаад та цацагт хяруулаа шарах хугацаагаа тогтоох ёстой юм: 
1. Мэдээж хэрвээ цацагт хяруул тань хөлдүү бол хугацаа их орох болно. 
2. Хар өнгийн шарах хайруулын таваг нь өнгөт металаас илүү хурдан шардаг. 
3. Хайруулын тавагны тань гүн, хэмжээ нь халууныг цацагт хяруулын бүх хэсэгт тархахад их нөлөөтэй байдаг. 
4. Цацагт хяруулыг мөнгөн цаасанд боох нь цацагт хяруул болох хугацааг уртасгадаг. 
5. Цацагт хяруулыг шарж болгож байхдаа савныхаа таглааг тавих нь болох хугацааг багасгадаг.  
6. Цацагт хяруул дотроо нэмэлт зүйлүүдийг та хийсэн бол хугацаа нилээд шаардах болно. 
7. Зуух нь цацагт хяруулын бүх хэсэгт жигд үйлчилэхгүй байх талтай байдаг. 
8. Зуухны халуун тохируулагч алдаатай байх магадлалтай байдаг. 
9. Цацагт хяруул савандаа хэт том, эсвэл сав нь цацагт хяруулаасаа хэт том бол болох хугацаа мөн уртасдаг. 

Цацагт хяруулаа хэрхэн шарж, чанах вэ? 


1. Та зуухныхаа температурыг 325 °-аас багагүй тавих хэрэгтэй. 
2. Цацагт хяруулаа юуны өмнө сайн гэсгээсэн байх ёстой. 
3. Цацагт хяруулынхаа цээжийг доош нь харуулж, зуухныхаа хайруулын тавгандээр цээжээр нь тавина. Зуухны хайруулын сав 10-12.5 см байх ёстой юм. 
• Цацагт хяруулынхаа далавчийг мөрнийх нь ард хавчуулна. 
• Зуухныхаа саванд тал аяга ус хийгээрэй. 
4. Хэрвээ махны термометер нь мэдэгдэхгүй бол цацагт хяруулныхаа дотор хийх зүйлсээ кассеролдээр шарж болно. Та цацагт хяруулныхаа дотор нь юм хийхээсээ өмнө амтлагчаа бэлдсэн байх ёстой. Гэхдээ хэт их чихэлгүй зайтай хийгээрэй. 

5. Нэг кг цацагт хяруулын махыг 50 минут шарна гэж тооцоолох хэрэгтэй.

6. Та махаа гүйцэд сайн болж байгааг мэдэхийн тулд махны дотор талыг хэмжих термометер байх ёстой юм. 
Термометерийн заалт 180 °F, харин дотор тал нь 165 °F хүрж байх ёстой. 
7. Хэрвээ танд термометер байхгүй бол та болсон эсэхийг хэд хэдэн газар хутгаар зүсэж харж болно. Махнаас гарч буй шүүс нь ягаан туяагүй байх ёстой. 
8. Цацагт хяруулын болох цаг нь болсон бол цацагт хяруулаа зуухнаасаа авахаасаа өмнө 20 минут зууханд нь байлгаарай. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27293
0 эможи
keyboard_arrow_up