Шинэ жилийн баярын Орос цэс
Шинэ жилийн ширээний бэлтгэлийг баяр эхлэхээс 2 юм уу3 долоо хоногийн өмнөөс бэлтгэж эхэлдэг ажээ.
Удаан хадгалах боломжтой болон согтууруулах ундааг 12 дугаар сарын дундуураас худалдан авч нөөцөлдөг байна.
Шинэ жилийн өмнөх хэдхэн хоногуудад туршлагатай гэрийн эзэгтэй нар ногоогоо бэлдэх болон хоолны цэсээ гаргадаг аж.
Бүтэн жилийн турш явуулсан судалгаагаар Оросын уламжлалт хоолны цэсийг гаргажээ. Үүнд:
1. Оливын салат
Арав гаруй жилийн турш “Оливын салат” нь хоолны цэсэнд тэргүүлэх байр сууриа алдаагүй байна. Зочдыг дайлах хамгийн амтат салат бол “Оливын салат” юм.
2. Улаан түрстэй талх
Улаан түрсээр амталсан хавчуургатай талхгүйгээр Оросын шинэ жилийн баярыг төсөөлөхөд хэцүү. Үүнээс гадна хамгийн өргөн дэлгэр тархсан төрөл нь улаан загасны махан таташтай талх юм.
3. Селедка загасан зууш
Оросууд шинэ жилийн онцлох зоогийн гуравдугаарт дараах хоолыг нэрлэж болно. Ногоон сонгиноор чимэглэж, баярын ширээн дээр тавихад өнгө үзэмж ч тэр амт чанарын хувьд муугүй сонголт болно.
4. Мандарин
Хүүхдээс гадна томчууд ч гэсэн энэхүү ислэг жимсэнд дуртай. Мандарины үнэр нь шинэ жилийн гацуур модтой маш гоё зохицдог. Мандариныг шилэн тавганд хийж тавих нь шинэ жилийн баярын ширээн дээр зайлшгүй байх ёстой чимэглэлийн нэг юм.
5. Оргилуун дарс
Шинэ жилийг цагны цохилор чимээ, оргилуун дарс, хундага жингэнэх чимээгүйгээр төсөөлөх аргагүй. Эрчүүд баяр ёслолоор коняк, виски, архи голцуу хэрэглэдэг боловч он солигдох мөчид оргилуун дарс тулгадаг шүү дээ.
6. Хавчны махтай салат
Хавчны махаар бэлдсэн салат энэ жагсаалтад орсон байна. Хавчны махтай салат нь энэ жагсаалтанд сүүлд орж иржээ. Өег, өвөрмөц амттай салат юм.
7. Даршилсан өндөг
Шинэ жилийн баярын ширээн дээр даршилсан өндөг зайлшгүй байх зуушнуудын нэг. Гэр бүл болгон “Даршилсан өндөг” бэлтгэх өөрсдийн гэсэн жортой. Жишээлбэл: Өндөгний шарыг төрөл бүрийн махан нухаштай хольдог бол зарим нь майонезтэй хольж хэрэглэдэг байна.
8. Царцаамаг
Энэ хоол нь Европ, Азийн хоолны цэсэнд байдаг бол. Оросын баярын ширээний хоолны цэсэнд түрэн орж иржээ. Гэхдээ олонх нь царцаамгийг эртний уламжлалт жороор бэлддэг. Баяр болгоны ширээн дээр царцаамаг тэргүүлэх байр эзэлдэг бөгөөд ялангуяа шинэ жилийн баярын ширээний гол зуушны нэг юм.
9. Мөөгтэй зууш
Оросууд намрын улиралд мөөг түүдэг бөгөөд түүнийг хатааж, даршилж, давсалдаг байна. Хамгийн түгсэн зууш бол даршилсан болон сонгинотой гарсан мөөгөн зууш юм.
10. Тахиан махтай хоолнууд
Ямар нэгэн баярыг үндсэн хоолгүйгээр төсөөлөхөд бэрх. Орос улсад шинэ жилийн баярын ширээний өргөн дэлгэрсэн халуун хоолнууд бол гахайн мах, утаж шарсан махнууд, шарах шүүгээнд битүү шарсан нугас, тахиа, галууны мах. Түүнчлэн амтлагчаар амталсан махтай мөөг, шарсан төмс багтдаг.
Дээрх жагсаалтад багтаагүй ч Орос баярын ширээн дээр байдаг гол зууш бол махан болон хиаман зууш, цөцгийтэй төмсний нухаш, компот юм.