ШИНЭ ЖИЛ: Таргаар амттан хийх хялбар аргууд

2015 оны 12 сарын 24

Хөргөгчиндөө тараг, сүүгүй монгол айл гэж байдаггүй. Тараг нь кальциар баялаг, шүд хорхойтох, буйл үрэвсэх болон ходоод гэдэсний хямралаас сэргийлэх, хүүхдийн өсөлтийг түргэсгэх, ой санамж сайжруулж, зөнөхөөс сэргийлдэг гэх мэт асар олон талын ач тустай хүнсний бүтээгдэхүүн юм. Ингээд та бүхэнд таргийг юу юунд ашиглаж болох, ямар амттан хийж болох хялбархан аргуудыг хүргэж байна. Уншигч та заавал туршаад үзээрэй.

Таргаар амттан хийх хялбар аргууд

1. Кофетой бялуу

Кофетой бялуу хийхэд ургамлын тос болон сүүний оронд таргийг хийж болно. Нэг бүтэн, нэг хагас аяга таргийг бялууны зуурмаганд ч хийж болох бөгөөд ингэснээр зөөлөн амттай болдог байна.



2. Хөлдөөсөн тараг
Хүүхэд багачуудад дэлгүүрээс ямар найрлагатай нь мэдэгдэхгүй мөхөөлдөс авч өгөхийн оронд элсэн чихэртэй тараган дээр жимсний чанамал, жимсний шүүс зэргийг хийж хэвэнд оруулаад дээрээс нь зайрмагны иш зоон хөлдөөж өгөөрэй.



3. Тарагтай парфе
Парфе буюу “Parfait” нь 1894 онд анх үүссэн бөгөөд жимс, тараг, шоколадтай хөлдөөсөн амттан юм. Тарагаа бага зэрэг миксердээд дээрээс нь шингэн какао, самар, хөөсөнцөр (marshmallow) хийн идэж болно.



4. Пиццаны гурил
Дэглэм барьж байгаа хүмүүст зориулан, илчлэг багатай пиццаны зуурмаг хийх аргыг санал болгоё. Танд ердөө элгэн тараг, хөөлттэй гурил хэрэг болно. Тэдгээрийг холиод зуурч, дараа нь бага зэрэг хөөтөл нь амраагаарай. Гурил зөөлөн болохоос гадна калори багатай болох ажээ.



5. Гүзээлзгэнэтэй “шорткейк”
Шорткейк гэдэг нь бусад бялуунуудыг бодвол крем багатай (ихэнхдээ гүзээлзгэнэтэй) бялууг хэлдэг. Харин энэхүү бялууг хийхдээ кремийг нь бага зэрэг зайрмагтсан тарагаар орлуулах боломжтой.



6. Байцааны салат амтлагч
Бид байцааны салатыг ихэнхдээ майонез, уксусаар амталдаг. Харин түүний оронд бага зэрэг тарагаар хутгаж өгвөл байцааны исгэлэн амттай уусан маш өвөрмөц хэрнээ гайхалтай амттай болдог ажээ.



7. Маффин
Маффин болон аягатай бялуу (cupcake)-ний ялгаа нь хийх аргадаа болон кремэндээ оршдог байна. Маффин бол харьцангуй бага калоритой, кремгүй байдгаараа онцлог бөгөөд харин аяган бялуу нь ердөө л энгийн бялууны жижиг хувилбар гэсэн үг. Тэгвэл маффинаа илүү чийглэг, зөөлөн амттай болгоё гэвэл орцонд нь тараг хийж өгөөрэй.



8. Итали маягийн салат амтлагч
Дэлгүүрт зарагддаг тарагны найрлагатай амтлагчийг та гэртээ хийх бүрэн боломжтой. Ингэхийн тулд бага зэрэг оливийн тосыг шингэвтэр тарагтай хольж, дээрээс нь базилик эсвэл укроп цацаж өгөөд л бэлэн болно. 



9. Сүүтэй шейк 
Танд хэрвээ кофе шопуудын шейкүүд хэтэрхий нялуун санагдаад байвал гэртээ яагаад өөрт таалагдах шейкээ хийж болохгүй гэж? Ингэхдээ хэтэрхий нялуун амтыг нь багасгахын тулд тараг хийгээрэй. Таргаа миксердээд крем шиг болгоод дээрээс нь хийгээд л таны нэрийг шейк бэлэн болно. 



10. Тараган торт 
Сүүлийн үед цахим ертөнцөөр охид бүсгүйчүүд маань тараган торт хийх давалгаанд өртөөд байгаа. Үүнийг хийхийг тулд танд тараг, цөцгий, жигнэмэг, желатин, сүү зэрэг хэрэг болно. Зөөхий шингэн тарагаа миксердээд печенээ нухах хэрэгтэй. Маслоо хайлуулаад нухсан печентэйгээ сайн холиод савандаа хийж дээрээс нь сайн дараад, хөргөгчиндөө хийнэ.
 
100грамм хvйтэн сүүн дээр 20гр желатинаа хийгээд 40 минут дэвтээнэ. 250гр мультинд 10гр желатинаа, хийж жаахан дэвтээж байгаад зөөлөн гал дээр хайлуулна. Сүүнд дэвтээсэн желатин каш шиг болох ёстой. Дээр нь vлдсэн 100гр сүүгээ хийгээд зөөлөн гал дээр хутгаж хайлуулна.
 
Бvх желатинаа хайлахаар нь авч хөргөөд таргаа холингоо дээрээс нь бага багаар хийнэ. Хөргөгчинд хийсэн савтай печень дээрээ нэг аягатай таргаа хийж хөлдөөгчинд хийж 30минут байлгаад дээрээс нь жөөсээ хийж 15 минут дахиж хөлдөөгчиндөө хийнэ. Хийж дуусаад хөргөгчинд хийж хонуулаад маргааш нь амттай тараган торт бэлэн болно доо. Харин хөлдөөж болохгvй шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27227
5 эможи
keyboard_arrow_up