Шампань дарсны тухай БУРУУ ойлголтууд

2015 оны 12 сарын 24

17 дугаар зуунд Францын Шампань муж дахь орхигдсон усан үзэмний тариаланг гэлэн Дом Периньон дахин сэргээж дарс гаргах болжээ. Гэвч түүний хамгийн эхний гаргаж авсан дарс нь нүүрстөрөгчийн давхар ислээр баялаг болж хөөсөрсөн хэлбэртэй болсон байна. Энэ нь сүүлдээ түүний дарсны онцлог шинж болон хадгалагдаж өнөөг хүрчээ.

Тэгвэл энэ дарсны тухай хүмүүсийн дунд оршдог буруу ойлголтуудыг дарсны мэргэжилтэн тайлбарласныг хүргэе.

 

ШАМПАНЬ АМАРХАН СОГТООЖ, ИХЭЭР ШАРТУУЛДАГ

Энэ бол худлаа. Хийжүүлсэн хэлбэртэй ундаа учраас хүмүүс бусад дарснаас илүү хурдан уудаг. Магадгүй хүүхэд байхаас толгойд үлдсэн хийжүүлсэн ундаа уух зуршилтай холбоотой байж магадгүй. Ихэнх хүмүүс илүү хурдтайгаар, мөн ус уухгүйгээр залгилдгаас болж түргэн согтож, дараа нь шартдаг. Хэрвээ шарталтаас сэргийлье гэвэл нэг хундага шампань бүрт хоёр аяга ус уух хэрэгтэй. Энэ дүрмийг аль ч согтууруулах ундааг уухдаа хэрэглэж болно. Гэхдээ ингэж их шингэн уухыг бие тань зөвшөөрөхгүй байж магадгүй.

 

 ШАМПАНЬ БОЛ ЧИХЭРЛЭГ УНДАА

Энэ бас худлаа. Бусад дарснуудын нэгэн адил хуурайгаас эхлээд чихэрлэг бүх төрлийн шампань бий. Нэрнээс нь аль төрлийнхийг мэдэж болно. Нэр төрлийг нь чихэр багатайгаас хамгийн их чихэрлэг хүртэл жагсаавал:

  • Brute Nature бол бүхэлдээ хуурай дарс, чихэрлэгийн хэмжээ хамгийн бага
  • Extra Brute түүний дараагийн түвшний арай илүү чихэрлэг амттай дарс
  • Brute
  • Sec
  • Demi Sec бол хамгийн их чихэрлэг дарс

 

ШАМПАНИЙГ МӨСТЭЙ САВАНД ХИЙЖ ХЭРЭГЛЭВЭЛ САЙН

Энэ бол худлаа ойлголт. Мөстэй хувин бол хөргөгчгүй үеийн технологи. Бусад дарснуудын нэгэн адил хэт хүйтнээр биш хэрэглэвэл амт чанараа алдахгүй. Нэгэнт задалсан бол хөргөж хадгалах хэрэггүй, удаалгүй ууж дуусгах хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27215
0 эможи
keyboard_arrow_up