Сонжоо: Орон гэрээр тань таны зан чанарыг тодорхойлж болно

2015 оны 12 сарын 24

     Та өөрийгөө “Ямар хүн бэ?” гэдгийг нь мэдэхийн тулд өөртөө болон бусад хүмүүст хандах хандлага тэр ч бүү хэл амьдарч буй сууцнаас мэдэж болдог аж. Доорхи сонжоонд хариулснаар та “Ямар хүн бэ?” гэдгээ мэдэхээс гадна түүндээ тохирох интерьер буюу гэрийн дизайнаа мэдэж аваарай.

1. Та тавилгаа хэдэн жилийн дараа шинэчилдэг вэ
а. 10 жилд нэг удаа – 1
б. 5 жилд нэг удаа – 3
в. 2 жилд нэг удаа – 5

2. Интерьерийн ямар загвар таалагддаг вэ
а. Эртний сонгодог загвар – 1
б. Орчин үеийн – 3
в. Тансаг чамин хийц – 5

3. Зочны өрөөний буйдан ямар байвал зүгээр вэ
а. Өндөр түшлэгтэй – 2
б. Намхан түшлэгтэй – 3
в. Олон дэртэй бандан илүү чамин харагддаг – 4

4. Буйдангаа ямар өнгийн бүрээсээр чимэх вэ
а. Хурц, цулгуй өнгийн – 5
б. Цулгуй өнгийн бараан судалтай – 2
в. Тод зурагтай – 4
г. Энгийн, зураг багатай – 1

5. Зочны өрөөнд тань бусдын анхаарлыг татах зүйл бий юү
а. Байдаг – 4
б. Байхгүй – 2
в. Ирсэн зочидоос шалтгаалдаг – 3

6. Шинэ жилийн гацуур модоо…?
а. Оросын уламжлалт аргаар чимэглэдэг – 1
б. Европ маягаар – 3
в. Гар доорх зүйлээр – 5

7. Өндөр байшингийн хэдэн давхарт амьдрахыг хүсдэг вэ
а. Таваас дээшгүй – 2
б. Дунд нь – 3
в. Хамгийн дээд давхарт – 4
8. Та гэртээ юу өмсдөг вэ
а. Биеийн тамирын хослол – 3
б. Саглагар халат – 2
в. Жинс, сул цамц – 4

9. Гэртээ ямар загварын сандал дээр сууж ажлаа хийдэг вэ
а. Өргөн түшлэгтэй – 2
б. Эртний загвартай – 4
в. Оффисын зориулалттай бол ямар ч загвартай байсан хамаагүй – 3

10. Номоо хаана байрлуулдаг вэ
а. Номын тавиурт – 3
б. Номын шүүгээнд – 1
в. Шүүгээн дээр ил тавьдаг – 5

11. Унталгын өрөөнд тань ор хаана байрладаг вэ
а. Хана дагуу хөндөлөнгөөрөө – 2
б. Өрөөний мухарт, өнцөгт – 1
в. Хаалганы хажууд – 4
г. Өрөөний голд – 5

12. Ханыг тэс өөр хоёр өнгөөр будсан бол та……?
а. Цухалдаж, уурлана – 1
б. Яах ч үгүй – 2
в. Зарим айлд сайхан л харагддаг – 4
г. Даралт ихсэдэг – 5

13. Гэрт тань гараараа урласан зүйл байдаг уу
а. Тийм – 3
б. Үгүй – 2

14. Ямар хээтэй ханын цаасанд дуртай вэ
а. Цэцэгтэй – 2
б. Босоо судалтай – 1
в. Геометрийн дүрстэй – 4
г. Цулгуй – 5

15. Айлд зочлоход хаана угтвал танд таатай санагдах вэ
а. Галын өрөөнд – 1
б. Зочны өрөөнд – 3
в. Хаана байх нь тийм ч чухал биш – 5

16. Гэрлийн бүрхүүл таны хувьд
а. Эртний хийцтэй, том бүрхүүл сайхан харагддаг – 1
б. Дунд зэргийн хэмжээтэй – 2
в. Хананд тулгасан тавган хэлбэртэй – 4
г. Гэрлийн бүрхүүл интерьерт чухал үүргийг гүйцэтгэдэггүй – 5

17. Цэцэг тарьдаг уу
а. Тийм – 2
б. Үгүй – 4

18. Таны хувьд хамгийн гоё ханын чимэглэл юу вэ
а. Том зураг – 5
б. Гэр бүлийн зураг – 4
в. Тосон будгаар зурсан зураг – 1
г. Цулгуй хана илүү сайхан харагддаг – 2

19. Та цонхоо ямар хөшгөөр чимдэг вэ
а. Торон хөшиг – 4
б. Цацагтай хүнд даавуун хөшиг – 1
в. Торгомсог, нэхмэл чимэглэлтэй хөшиг – 2
г. Юугаар хийсэн нь хамаагүй, хамгийн гол нь өвөрмөц байх – 5

20. Орон сууцаа засварлах бол
а. Өрөө тус бүрээр төлөвлөнө. – 1
б. Студи маягаар /тавилга багатай цэлгэр өрөө/ – 5
в. Өрөө тус бүр өөрийн гэсэн онцлогтой байхаар – 3

Оноогоо хооронд нь нэмээд хариугаа үзнэ үү.

27-50 оноо.

Та маш зарчимч тул эргэн тойрныхоо хүмүүст хатуу шаардлага тавьдаг. Ялихгүй зүйл дээр ч энэ байдал ажиллагддаг. Тиймээс тантай харилцахад хүндрэлтэй байдаг. Бусдын зөвлөгөөг сонсох дургүй, өөрийн санаснаараа л бүхнийг хийдэг тул гэр тань хүртэл дүнсгэр нэг л хэвийн загвартай байдаг. Учир нь та бүх зүйл байдгаараа байх ёстой гэж боддогт байгаа юм. Тиймээс гэрээ өөрчлөөд үз. Таны сэтгэл санаа ч гэсэн өөрчлөгдөх болно.

51-67 оноо.

Та өөрийгөө өндрөөр үнэлдэг, юманд маш болгоомжтой ханддаг, тайван байдлыг эрхэмлэгч нэгэн. Өөртөө болон бусдад өндөр шаардлага тавих нь бий. Мөн тантай нөхөрлөх маш хэцүү. Учир нь та бусадтай сайхан харилцдаг ч сэтгэлээ нээдэггүй. Харин таны итгэлийг олж авсан л бол та тэр хүнийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй. Гэрийн тавилга, ханын цаас, гал тогоо, ванны өрөөний хэрэгсэл худалдаж авахдаа дэндүү даруу загвартайг сонгодог. Хааяа ч гэсэн хийсвэрээр сэтгэж бай.

68-81 оноо.

Та өөрийгөө барьж чаддаг, санаачилгатай, ажилсаг хүн юм. Хэрвээ таны ажил бүтэхгүй бол та тэрхэн зуурт бухимдаж эргээд хуучин байдалдаа ордог. Учир нь та үргэлж баяр баясгалангаар дүүрэн явдаг тул ялихгүй зүйлд өөрийгөө зовоох дургүй. Мөн цаг үетэйгээ нэгэн зэрэг урагшилдаг тул таны бүрдүүлсэн орчин таныг болон бусдыг баярлуулдаг. Тиймээс танай гэрт хүмүүс цуглах дуртай байдаг.

82-98 оноо.

 Амьдралыг олон талаас нь хардаг тул та бусадтай хэл амаа түргэн олдог. Гэвч өчүүхэн жижиг зүйлийг маш том болгодог муу зантай. Сонирхдог зүйл тань тоймгүй олон тул танд орчин үеийн загвартай сууц илүү тохирно.

99-124 оноо.

Наснаас шалтгаалахгүй та сэтгэлээрээ залуу хүн юм. Маш эрч хүчтэй, өөдрөг үзэлтэй тул дэг журам, цагийн хуваарьт баригдаж эрх чөлөөгөө боогдуулах дургүй. Та түргэн ууртай ч амархан гардаг. Сэтгэн бодох чадвар сайтай тул урлагийн мэдрэмжтэй. Гэрээ засч, чимэглэхдээ эхлээд сайтар бодож боловсруулсаны дараа хийгээрэй. Учир нь та гэрээ “музей” болгочихож мэдэх хүн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27203
0 эможи
keyboard_arrow_up