Орчин үеийн бүсгүйд зориулсан 5 ХӨГЖИЛТЭЙ зөвлөгөө

2016 оны 2 сарын 17

Орчин үеийн эмэгтэйчүүд “Супер бүсгүй” байхыг тэгтлээ хичээхээ больсон. Харин амьдралыг яаж амар хялбар, хөгжилтэй, баялаг болгохоо сайн мэддэг болсон юм.

Шоколаданд дүрсэн гүзээлзгэнээр сексийнхээ амьдралыг илүү амттай болгож, ямар ч үдэшлэг дээр загвар өмсөгчөөс дутахааргүй зураг авахуулж, мөнгөө хэмнэж, угаалтуур луу унасан үнэт эдлэлээ хүртэл хэнийг ч гуйлгүйгээр өөрөө авч чаддаг орчин үеийн эмэгтэй болохын тулд доорх хөгжилтэй зөвлөгөөг уншаарай.

1. Шоколаданд дүрсэн гүзээлзгэнэ хийх арга
Орчин үеийн эмэгтэй болгон гартаа нэг секси амттаны жорыг заавал оруулсан байх хэрэгтэй. Харин хайлсан шоколаданд дүрсэн амтат гүзээлзгэнээс илүү секси амттан бий гэж үү? Бараг л байхгүй. Хийхэд хүртэл ямар амархан гээч.

Саванд хоёр аяга ус хийгээд, түүнээс арай жижиг /амсар дээр нь тавихад таарахаар/бас нэг саванд 100 грамм жижиглэсэн шоколад хийж, дээр нь тавиад, гал зуухан дээр халаана. Ингэвэл ус буцалж, шоколад хайлах болно. Хайлсных нь дараа шоколадан дээрээ нэг цайны халбага ванилийн охь, 2 цайны халбага молоко хийгээд сайтар хутгана.

Бүх орц сайн холигдсоны дараа 10 гүзээлзгэнэ шоколадандаа дүрж, гаргахдаа үзүүрээс нь бага зэрэг эргүүлж илүүдэл шоколадыг унагаана. Ингээд хөргөгчинд хийж дор хаяж 30 минут байлгасны дараа таны шинэ секси амттан бэлэн болно.

2. Фотомоделоос дутахааргүй зураг авахуулах
Ямар нэг баяр ёслол, эсвэл арга хэмжээн дээр таны зургийг авах гэж хүн ирвэл гараа сул тавиарай. /Ташаан дээрээ авч хэрэггүй/ Аппарат луу харахдаа нуруугаа бага зэрэг ташуулдаж, нэг мөрөө дуран руу чиглүүлсэн байдлаар зогс. Эрүүнийхээ шугамыг мөрнийхөө шугамтай зэрэгцүүлэн цэх байгтун. Мөн нэг хөлөө нөгөө хөлнийхөө урдхан талд, яг нурууугаа ташуулдсан шугамынхаа дагуу байрлуулаарай. Гэдэс хэсгээрээ жаахан махлаг бол бага зэрэг татаад, урдаа гар цүнхээ бариарай. Эрүүгээ доошлуулвал нүд тань илүү том, шанааны яс илүү жижиг болж харагдана. Харин эрүүгээ дээшлүүлвэл нүд арай жижиг харагдаж, харин хамрыг илүү нарийсгадаг.

3. Хүнээс авсан бэлгээ өөр хүнд бэлэглэхдээ...
Үнэхээр хэрэгцээтэй сайхан бэлэг боловч, таньд зохихгүй эсвэл таарахгүй байвал өөр хэн нэг зохих хүнд нь бэлэглэхэд юу нь тийм ичмээр гэж. Гэхдээ нэг удаа ч болов хэрэглэсэн, эсвэл онгойлгосон зүйлээ бүү өгөөрэй. Мөн бэлэглэхийн өмнө ямар нэг хурууны хээ бий эсэхийг шалгахаа мартуузай.

4. Шартахаас сэргийлэх
Үдэшлэгний өмнө нүүрс ус, уураг, өөх тосны нэгдэл бүхий хоол идээрэй. Хачиртай шарсан тахиа, эсвэл стейк шилдэг сонголт байх болно. Мөн хийжүүлсэн ундаанаас аль болох зайлсхийнэ үү. Шар айраг, оргилуун дарс, кола, спрайт зэргээс холуур байж, вино, эсвэл виски уухыг зөвлөж байна. Мөн согтууруулах ундааныхаа дундуур жимсний шүүс, эсвэл ус хольж уу. Мөн унтахын өмнө их хэмжээний ус уугаарай.

5. Угаалтуур луу унасан ээмэг зүүлтээ авах
Таны хамгийн хайртай ээмэг угаалтуур луу яах ийхийн зуургүй урсаад орчихвол шоконд орохгүй байхын аргагүй. Гэвч хурдан арга хэмжээ авах юм бол үнэт эдлэлээ бүр цаашаа урсихаас нь өмнө “аврах” боломжтой. Эхлээд гоожуураа дараа нь угаалтуурны доор байрлах крантыг хаа. Резинэн бээлий өмсөөд, бахь гарын дор байлга. Тэгээд U үсэгний хэлбэртэй хоолойны доор хувин тавиад, түүнийг үлдсэн урт хоолойтой холбож байгаа хоёр том эргийг мултлаарай. Таны султгасан хоолойноос хүчтэй ус олгойдон гарч ирэх вий, шууд хувин луугаа тосоорой. Тэр устай цуг таны үнэт эдлэл урсч гарч ирэх ёстой юм.

Ямар ч нөхцөл байдлаас хөнгөхөн бөгөөд сонирхолтой аргаар гарах зам байдаг гэдгийг санаарай, орчин үеийн бүсгүй минь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27073
0 эможи
keyboard_arrow_up