Нүүрээ өөгүй цэвэрхэн будах 8 алхам
2015 оны 12 сарын 19
1. Нүдний доор үүссэн толбыг дарах
Хамгийн эхэнд: Нар, салхинаас хамгаалх SPF тэй тосоо түрхэнэ. Зурган дээр үзүүлсэнчлэн өө дарагчаа түрхээд ядам хуруугаараа зөөлlөн тойрог хэлбэрээр түрхэж өгнө. Өө дарагчаа арьсний өнгөтэй тохируулан авах хэрэгтэй. Учир нь нүдний шилний мөрөөр борлочисон мэт жигд бус харагддаг.
Мэргэжилтний зөвлөгөө: Багсаа ашиглахдаа тойрог үүсгэх маягаар будах хэрэгтэй.
2. Суурь сүүдэр тавих
Нүүрээ зөв хэлбэртэй харагдуулахын тулд сүүдэр тавих хэрэгтэй. Боронзон өнгөөр шанааны хоёр талын ясыг дагуулан түрхээрэй. Мөн хөмсөгнөөс доош чигт хамрын хоёр талаар нарийхан зурж, хөмсөгний дээгүүр мөн түрхэнэ. Одоо уусгаад тарааж өгнө.
3. Дахин нягтал
Нүүрэнд илт харагдах өө байвал өө дарагчаа дахин түрхэж өгнө. Салицилийн спирт агуулсан өө дарагч нь батгыг хатааж өгдөг.
Мэргэжилтний зөвлөгөө: Хэрвээ таны нүүр тослог бол бага зэрэг нунтаг пудр түрхээрэй.
4. Хацраа өнгөлөх
Хацар өнгөлөгчийг сонгохдоо нунтаг биш тосон өнгөлөгч сонгоорой. Энэхүү модельд жимсний өнгөтэй тод өнгөлөгчийг сонгосон байна. Тиймээс та тод өнгөнөөс татгалзаж байвал бүдэг өнгийг сонгож болно. Өнгөлөгчөө түрхэхдээ хацарныхаа алиман дээр түрхэх хэрэгтэй. Хацарны алимыг олох хялбар арга бол инээх үед товойж гардаг хэсэг юм. Одоо чамирхайруу чиглэлтэй тарааж уусгаж өгнө.
5. Нүдээ будахын өмнө суурь тавих
Гялалзсан цагаан өнгөтэй тенийг хөмсөгний доор байрлах яснаас доош түрхэж өгнө. Та цагаан арьстай бол мөнгөлөг өнгийг сонгох хэрэгтэй. Энэхүү будалтанд Revlon брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэсэн. Энэхүү брэндийн тень нь хөмсөгний зэрлэгийг нуух, давхар өө дарах үйлчилгээтэй байдаг.
6. Цоглог харагдах нүдний будалт
Бор өнгийн тенийг давхраандаа шулуун түрхээд хурууны өндгөөр эсвэл багсаар хөмсөгний доор байрлах яс хүртэл уусган будна. Хамгийн гол нь уусгасан байх хэрэгтэй. Одоо нүдээ илүү том, цоглог харагдуулахын тулд алтлаг өнгийн тенийг зовхины голд түрхэж өгнө. Будгаа удаан тогтоцтой байлгахыг хүсвэл тосон тень хэрэглээрэй.
Мэргэжилтний зөвлөгөө: Нүдээ цоглог сайхан харагдуулахын тулд алтлаг, шаргал өнгийг нүднийхээ доогуур түрхэж хэрэглээрэй. Харин бараан өнгө нь нүдний доор үүссэн толбыг илүү тод болгодог.
7. Сормуусаа будах
Эхлээд нүднийхээ дээгүүр бор өнгийн харандаагаар зурна. Өөрөөр хэлбэл контураа тавина гэсэн үг. Дараа нь дээд болон доод сормуусаа угаас нь эхлэн будна. Энэ нь нүдийг илүү том харагдуулдаг. Харин хөмсөгөө нарийн үзүүрлэсэн харандаагаар яг л хөмсөгний үс мэт нарийхан зурж зөв хэлбэртэй болгоно. Дараа нь сойзоороо дээш чиглэлтэй самнаж будгаа жигд тараана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27072
0 эможи