Та шинэ жилээр хүзүүний зүүлтээ хослуулан зүүхээ мэдэхгүй л байна уу

2015 оны 12 сарын 19

 Шинэ жилийн уур амьсгал хэдийн хүн бүрийн сэтгэлийн догдлуулсаар бидний хүсэн хүлээсэн шинэ жил айсуй. Охид бүсгүйчүүд бид бүхэн битүүхэн дотроо төсөөлөн юу өмсөх, юугаар гангарах вэ зэргээ аль хэдийн санаа зовж байна уу? 

 

Их хотын дэгжин, загварлаг охид бүсгүйчүүддээ зориулан Герман улсын алдарт SIX гоёл чимэглэлийн брэнд дэлгүүрээс та бүхэндээ гоёл чимэглэлээ хэрхэн хослуулан зүүх талаар бяцхан зөвлөгөө хүргэж байна.

Мэдээж том эсвэл жижиг энгийн ямар ч гоёл зүүх нь таны сонголт

  1. Хэрвээ та дугуй V хэлбэрийн баллетын хувцас шиг хоолойтой хувцас өмөх гэж байгаа бол эхний зурагт үзүүлсэн шиг том таны хүзүү хэсгийг тэр чигээр нь чимэх боломжтой зүүлтийг сонгоорой.
  2. Зах хэлбэрийн хүзүүний зүүлтийг мөн л дугуй хэлбэрийн хоолойтой хувцасанд хоолой хэмгийг дагуулан зүүж өөрийн зах мэт гоёж болох юм.
  3. Товчтой цамц, энэ төрлийн цамцанд ихэвчлэн том statement загварын хүзүүний зүүлт энгийн зүүлтнээс илүү тохиромжтой.
  4. Дугуй зуйван хэлбэрийн хоолойтой хувцасанд дугуй хэлбэрийн богино зүүлт илүү тохиросжтой
  5. Хоолойгүй шулуун загварын хувцасанд бүх төрлийн зүүлт зүүх тохиромжтой бөгөөд том байх тусмаа таны хүзүүг маш гоё харагдуулах болно.
  6. Урт олон давхар хүзүүний зүүлт нь битүү энгэртэй цулгуй хувцасанд илүү тохиромжтой
  7. Богино кулонтой зүүлтийг ажлын хувцас, сорочки өмссөн үедээ зүүвэл хүзүүг тань тодотгох болно
  8. Хоолойтой цамц өмсөх үед ямар ч хүзүүний зүүлт зүүсэн илүү тодорё харагдах бөгөөд бүх төрлийн хүзүүний зүүлт боломжтой.
  9. V хэлбэрийн хоолойтой хувцасанд дугуй хэлбэрийн бус, том загварлаг хүзүүний зүүлт зүүх боломжтой.

Зургаа утсан дээрээ хадгалаад өдөр бүрийн хувцаслалтандаа хэрэглээрэй охидоо!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27065
0 эможи
keyboard_arrow_up