Жинхэнэ эрчүүдийн хийж чадах 10 зүйл
Эр хүний мөн чанар булчин шөрмөсөндөө байдаггүй
Жинхэнэ эр хүн, нусгай жаал хоёрыг ялгах амархан
Хөвгүүд 18 нас хүрээгүй байхдаа л өөрийгөө “би жинхэнэ эр хүн” гэж бодож эхэлдэг. Удалгүй их сургуулийн диплом, жолооны үнэмлэхтэй болоод бүр ч додигор эр хүн болчихно. Гэтэл жинхэнэ эр хүний хийж чадах зүйл машин жолоодох, шар айраг ходоод руугаа юүлэх, 100 кг-ын туухай өргөх ерөөсөө ч биш юм байна. Хэрвээ өөрийгөө жинхэнэ эр хүн мөн гэж бодож байгаа бол доорх 10 зүйлтэй өөрийгөө жишээрэй.
10. МУУ НӨЛӨӨЛЛӨӨСӨӨ САЛАХ
Чамайг уруу татагчаас хэзээ салахаа мэддэг байх хэрэгтэй. Олон жилийн үерхэл нөхөрлөлөө таслах амар биш. Гэхдээ хэн хэний чинь амьдрал тусдаа учир уруу татагчаас салж чаддаг бай.
9. ӨӨРИЙН БИЕИЙГ БҮРЭН МЭДРЭХ
Эр хүн эмэгтэй хүн шиг биеийнхээ өө дутагдлыг байнга бодож, түүндээ хэт их анхаарал тавих нь аюулын дохио. Хүний бие махбодь төгс биш гэдгийг эртхэн хүлээн зөвшөөр. Жинхэнэ эр хүний мөн чанар өндөр нуруу, булчин шөрмөсөндөө байдаггүй, дотоод сэтгэлдээ байдаг.
8. БИ ЧАМД ХАЙРТАЙ ГЭДЭГ ҮГИЙГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХЭЛЭХ
БИ ЧАМД ХАЙРТАЙ гэдэг үгийг хэлэх хүнд нь хэлэх цагт нь хэлж чаддаг байх. Өөрөөр хэлбэл өөрийнхөө бүсгүйг олж чаддаг бас өөрийн болгож чаддаг байх. Жинхэнэ эр хүн бол эмэгтэй хүнийг хайрлана гэдэг юу болохыг ойлгосон хойноо л БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж хэлдэг. Хэлсэн үгэндээ бас эзэн байж чаддаг.
7. СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ УДИРДАХ
Гомдсон, ганцаардсан, шаналсан ямар ч үед сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж чаддаг байх. Надад муу зүйл тохиолдлоо гээд гомдоллоод байх нь жинхэнэ эр хүний хийх үйлдэл биш. Жинхэнэ эр хүн сэтгэл хөдлөлөө бусдад төвөг учруулахгүйгээр зөв илэрхийлж чаддаг.
6. ЯРИА ӨРНҮҮЛДЭГ БАЙХ
Хэн нэгэнтэй ярилцах нь тийм ч хэцүү биш. Харин юу ярилцах вэ гэдэг нь чухал. Зарим эрчүүд өөртөө таалагддаг сэдвээр ганцаараа ярьсаар байгаад л таардаг. Жинхэнэ эр хүн ямар ч сэдвээр ярьж, бусдын үзэл бодлыг хүндэлж, харилцан ярилцдаг. Жинхэнэ эр хүн мэдэхгүй сэдвээр мэдэмхийрч ярьдаггүй. Эсвэл мэдэхгүй гэдгээ шударгаар хэлж зөвлөгөө авч чаддаг.
5. БУСДЫН ГЭМИЙГ УУЧИЛДАГ
Хүн бүрт л хэн нэгний өмнө буруутан болох тохиолдол гарна. Эр хүн буруу зүйл хийсэн хүнд өс санаж, хорсол хуримтлуулах нь өчүүхний илэрхийлэл. Жинхэнэ эр хүн бусдад итгэл өгч, уучлах тэнхээтэй байдаг.
4. АРХИ ДААЖ ЧАДДАГ БАЙХ
Хааяа нэг найз нөхөдтэйгөө ууж, наргих нь эр хүнд тохиолддог л зүйл шүү дээ. Үнэн хэрэгтээ архийг зохистой хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэсэн судалгаа ч байдаг. Зарим эрчүүд зохистой хэрэглэж чадахгүй хэтрүүлдэг. Найрын ширээний ард суугаа зочдыг тойруулж хараад жинхэнэ эр хүн, нусгай жаал хоёрыг ялгах амархан. Жинхэнэ эр хүн ямар ч үед тааруулж ууж, уусан үедээ ямар ч хүнтэй эелдэг харьцаж чаддаг.
3. УУР ХИЛЭНГЭЭ БАРЬЖ ЧАДДАГ
Зарим судлаачид уураа гадагшаа илэрхийлэх нь сайн гэж үздэг. Энэ нь оюун санааг стрессээс чөлөөлж, тайвшруулдаг. Мөн бие бялдрын хүчийг нэмэгдүүлдэг байна. Гэхдээ энэ бол үргэлж биш хааяа!!!. Нөхцөл байдлыг уураар давж гарах нь эр хүний арга биш. Жинхэнэ эр хүн уурандаа удирдуулах биш, уураа удирдаж, дарж чаддаг.
2. БҮСГҮЙ ХҮНТЭЙ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАРЬЦДАГ
Бага насандаа эсрэг хүйстнээ шоглож тоглох нь байдаг л зүйл. Гэхдээ эр хүнд бүсгүй хүнийг хүндэтгэх ёстой гэдгээ ойлгох мөч ирдэг. Харамсалтай нь зарим эрчүүд үүнийг ойлгохгүй балчраараа явсаар насаа бардаг. Жинхэнэ эр хүн тоглоом шоглоомоо хэзээ дуусах ёстойг мэддэг.
1. НАСТАЙГАА ЭВЛЭРЧ ЧАДДАГ
Хүн бүр л хөгширдөг. Гэтэл зарим эрчүүд насан туршдаа өмссөн хувцас, биеэ авч явах байдал, бодол санаа, амьдралд хандах хандлагаараа хөвгүүн чигээрээ дуусдаг. Нас ахих нь муухай зүйл биш. Харин ч бүх асуудалд бие даасан байр суурьтай болдог. Жинхэнэ эр хүн настайгаа эвлэрч, нас намбандаа таарсан зан авир гаргадаг.