Адель жин хассан нууцаа хуваалцав

2015 оны 11 сарын 27

Их Британийн дуучин Адель хөгжмийн ертөнцөд тун ч амжилттайгаар эргэн ирсэн билээ. Үүний нууц түүний шинэ дуунуудад агуулагдаж буйгаас гадна дуучин бүсгүйн эрс өөрчлөгдсөн гадаад үзэмж, төрх ч ихэд нөлөөлжээ. Хальт харвал бүсгүйн юу ч өөрчлөгдөөгүй мэт санагдах ч үнэндээ бол тэрбээр цэцэглэж, өөртөө илүү итгэлтэй болж, эмэгтэйлэг харагдах болсон юм. 
Сүүлийн нэг жил хагасын дотор Адель илүүдэл жингээсээ ангижирч чадсан байна. Тэрбээр саяхан 15-20 килограмм жин хаясан гэдгээ өгүүлэв. Хоолноосоо гурилан, чихэрлэг, өөх тос ихтэй хүнсийг хасаад ногоогоор дагнасан гэнэ шүү. Дээр нь биеийн тамираар хичээллэжээ. “Би хоолноосоо чихэр, нүүрс-ус, хурц болон тослог хүнс, тамхи хийгээд хатуу дарсыг хассан. Жимсээр хооллогч болсон шүү. Фитнесийн тамхимд штанг өргөх нь надад таалагддаг. Маш амархан улайдаг учраас өөрийгөө толинд харахаас ичдэг юм” хэмээн дуучин бүсгүй жингээ хассан нууцаа дэлгэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26667
0 эможи
keyboard_arrow_up