Хүүхнүүд ээ, жимсний шүүс үнэхээр ач тустай гэнэ шүү
Жимсийг шахаж шүүсийг нь хүнсэндээ хэрэглэхийг хүмүүс маш эртнээс мэддэг байсан ч хэрхэн яаж удаан хадгалахыг мэддэггүй байлаа.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Британы засгийн газраас, цэргүүдийнхээ витамины дутагдлыг нөхөх зорилготойгоор, жимсний шүүсийг лаазлан өгөх шийдвэр гаргаж байсан жишээ бий. Ийнхүү жимсний шүүсийг үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. 100% жимсний шүүсийг өдөр бүр хүнсэндээ хэрэглэж заншвал таны амин дэмийн дутагдлыг нөхөх болно. Та жимсний шүүсийг худалдан авахдаа заавал 100% байгалийн гаралтайг нь сонгоорой. Элдэв хольцтой сахартай шүүс таньд эм биш хор болно. Ийм шүүс шүдэнд өнгөр тогтоож хорхойтох үндэс болдог.
Шүүсийг задалсанаас хойш хөргөгчинд нэг л хоног хадгалах боломжтой. Жимсний шүүснүүдээс хүний биед хамгийн их ач холбогдолтой нь нимбэгнийх гэнэ. Гэхдээ нимбэгний шүүсийг шууд ууж хэрэглэхэд исгэлэн гашуун байдаг учир нимбэгний 100%-ийн шүүс гэж байдаггүй, хольцтой буюу сахартай байдаг байна.