Хосоороо фитнес хийх зөвлөгөө

2015 оны 11 сарын 24

Хэрвээ чи одоо фитнест явж жингээ хасахаар, эсвэл биеэ чангалж чийрэгжүүлэхээр шийдээд байгаа бол багахан зөвлөгөө өгөх гэсэн юм. Юу вэ гэхээр фитнест явахдаа хайрттайгаа хамтдаа явах. Хайрт чинь ч чамтай хамт дасгал хийхдээ дуртай байх болно.

 

Та хоёр хоёулаа турах шаардагагүй байлаа өвлийн улирал болж байхад биеэ чангалж дасгал хөдөлгөөн хийн фитнест явах нь хоёуланд чинь сайн болно шүү. Дээрээс нь хамтдаа дасгал хийх юм бол ганцаараа хийснээс илүү үр дүнтэй, уйдах завгүй байх болно.

Гэхдээ эхлээд хамтдаа хэрхэн дасгал хийх тал дээр төлөвлөгөө гаргах хэрэгтэй
Хамгийн гол нь чи дасгал хийж эхлэхээсээ өмнө төлөвлөгөө гаргах хэрэгтэй шүү. Төлөвлөгөөгүй ажиллавал ямар ч үр дүнгүй болж мэдэх юм. Хэд дэх өдөр эрчимтэй дасгал хийх, хэд дэх өдөр нь амрах вэ гээд бүгдийг нь дэвтэр дээр жагсаагаад бичээрэй. Төлөвлөгөөгөө та хоёр ямар ямар дасгал хийх дуртай, хэдээс хэдэн цагийн хооронд хийвэл бусад ажилтай чинь давхцахгүй байх, хэзээ амарвал хамгийн тохирмжтой байх гэх зэрэгээ сайтар бодож байж төлөвлөгөөгөө гаргаарай. Бүх дараалал чинь та хоёрт таалагдаж байх хэрэгтэй шүү.

Нэг нэгэндээ туслах
Дасгалаа ээлжлэн хийж нэг нэгэндээ тоог нь тоолж өгөх, төхөөрөмжин дээр ажиллаж байхад нь дэргэд нь байж туслан сайн хамтрагч нь байх хэрэгтэй. Ингэж ээлжлэн нэг нэгэндээ туслах нь бие биенийхээ дасгал хийх амрах хугацааг ч мөн тэнцүүлж өгч байна гэсэн үг. Дээрээс нь ал дасгалаа хийж чадахгүй байх юм бол тэр чамд сэтгэл санаагаар болон биеэрээ дэмжлэг үзүүлж өгөх болно шүү дээ. Чи минь чаднаа, энийг л хийчих юм бол дууслаа гэх мэтчилэнгээр. Чи ч бас эргүүлээд түүндээ сэтгэл санааны дэм өгч болно шүү дээ.

Мэргэжлийн дасгалжуулагч шиг байж болохгүй шүү
Хамтдаа дасгал хийж байхдаа хайртдаа хийх зүйлийг нь битгий заагаарай. Дасгалжуулагч шиг аашилж ингэ тэг гэж битгий зөвлөгөө өгөөрэй. Та хоёр адилхан л зорилготой, хамтдаа л хийж байгаагаас биш хэн нэгэндээ зааж өгөх гэж дасгал хийгээгүй шүү дээ. Хэрвээ түүнд юу хийхийг нь заагаад байвал ахиж хамт дасгал хийх сонирхол төрөхгүй болчихож ч мэднэ.

Дуурайх гэж битгий оролдоорой
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биеийн онцлог өөр өөр болохоор түүнтэй яг адилхан дасгал хийгээд яг адилхан хэмжээний үр дүн гарна гэж байхгүй. Түүний хийж байгаа зарим дагсалыг чи хийх шаардлагагүй ч байж болно. Мөн түүний хийж байгааг чи хийж чадахгүй байх нь ч бий. Тйим болохоор түүнтэй яг адилхан дасгал хийж, адил хэмжээнд байх гэж дасгалыг нь дуурайж хийх хэрэггүй шүү. Өөртөө хэрэгтэй өөрийнхөө хэмжээний дасгалыг л хийгээрэй.

 

Өөрийнхөөрөө битгий зүтгэ
Ийм занг зааланд байхдаа гаргах нь маш тохиромжгүй байх болно шүү. Та хоёрын хувьд болзоонд явж байгаа юм шиг байж болох ч зааланд байгаа бусад хүмүүсийн хувьд асуудал өөр байгаа шүү дээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26560
0 эможи
keyboard_arrow_up