Төгс үнсэлтийн нууцыг эндээс
Зөн совин чинь бүсгүй таньд юуг шивнэнэ, яг тэгж л үнсэлцээрэй. Ийм үнсэлтүүд хэзээ ч мартагдахгүй ээ, бүсгүй минь.
1. Хамтрагчийнхаа нүд рүү хар
Нүд бол хүний зүрхний тольт хэмээх үгийг сонсож байсан уу? Хамтрагчийнхаа нүд рүү эгцэлж харвал та түүний сэтгэл хөдлөл, бодлыг нь унших боломжтой. Мөн ингэх нь таныг түүнд илүү ойртмоор байгаагийн илэрхийлэл болно.
2. Инээмсэглэ
Заримдаа өчүүхэн зүйл ч гайхамшийг бүтээх чадвартай байдаг. Таны инээмсэглэл бол тэрхүү гайхамшигт хүргэх "өчүүхэн" тарни юм. Хэрэв та хамтрагчдаа таалагдаж байгаа эсэхээ мэдэхийг хүсвэл хариу хүссэн маягийн инээмсэглэл илгээ. Хэрэв тэр таны өөдөөс ч бас мишээж байвал тун учиртай. Хэрэв тэр өөдөөс тань инээлгүй доошоо, эсвэл өөр хаа нэг тийшээ харж байвал хариу эсрэгээрээ гэсэн үг.
3. Аажмаар дөх
Хайртыгаа айлгахгүйн тулд аажим аажмаар түүн рүү дөхөөрэй. Өөртөө эвтэйхэн байрлалд зогсохоо мартав аа.
4.Зөөлнөөр шүргэ
Эрчүүд бүсгүйгээ үнсэхийн өмнө хацарт нь гараараа зөөлөн хүрэх нь та хоёрын дундах нандин холбооны гүүр болно.
5.Толгойгоо хазайлга
Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар хийх нь илүүц биз. Толгойгоо яльгүй хазайлгах нь та хоёрын хос уруул торох саадгүй үнсэлцэхэд дэм болно.
6.Уруулаа сулла
Уруулаа хэт чангалж, нийлүүлсэн байх учиргүй.
7.Уруулаа чийглэ
Бага зэрэг чийгтэй уруул үнсэлтийг илүү тааламжтай болгодог учир уруул өнгөлөгчөө дэргэдээ байлгаарай. Харин гэнэтийн үнсэлтэнд эмэгтэйчүүд уруулаа түргэхэн шилмэдэж болно. Гэхдээ "бага зэрэг" гэдгийг мартаж болохгүй. Эрчүүдийн хувьд хуурай уруултай байсан нь дээр.
8.Нүдээ ань
Үнсэлцэж байхдаа нүдээ нээлттэй байлгах нь хамтрагчийн тань хувьд бүдүүлэг хэрэг. Түүнээс гадна нүдээ аниад зөвхөн өөрт төрж буй мэдрэмжиндээ хөтлөгдөнө гэдэг хичнээн сайхан гээч.
9.Уруулаа салга
Гэвч хэт том ангайх гээд хэрэггүй. Энэ нь таны хайртад өөрийг нь залгих гээд байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ. Харин уруулаа нийлүүлчихээд салгахгүй байвал хамтрагчид тань үнсэлцэх дургүй байгаагийн илэрхийлэл болно.
10.Үнсэлт
Ашгүй нэг юм эцсийн бөгөөд хамгийн чухал шат ирлээ. Хэтэрхий хурдан өөрийгөө татаад авчихаж болохгүй шүү. Үнсэлт хэмээх хайрын хамгийн романтик илэрхийллийн амтыг тайвуухан амсаарай. Үнсэлт дууссаны дараа хамтрагчийнхаа нүд рүү ахин нэг эгцлээд харчих. Инээмсэглэл, тэврэлт, шивнэсэн үг таньд үнсэлт таалагдсаныг илтгэнэ.