Хүүхэддээ өөрийгөө зөв илэрхийлэхэд сургах 10 арга

2015 оны 11 сарын 16

1. Асуудлыг шийдэх арга зам олох нь: Шийдвэр гаргахын тулд юуны өмнө асуудлыг сайтар ойлгох шаардлагатай байдаг. Харилцааны чанар нь таны гаргасан шийдвэр бодитой, энгийн байхаас шалтгаалдаг. Насанд хүрэгчид энэ байдлаараа хүүхдэд үлгэр жишээ болох ёстой билээ.

2. Харилцааны сэтгэл хөдлөлийг хянах: Энэ нь үнэн хэрэгтээ хамгийн бэрхшээлтэй байдаг. Бид сандарч тэвдэхгүйгээр, ул суурьтай шийдвэр гаргахыг хүсдэг. Арга техникийг нь сурах хэрэгтэй. Хүн юу хийх, хэрхэн хийхээ мэдэж байвал өөртөө итгэх анхны алхмаа хийж байна гэсэн үг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам туршлага сууж, “Сандралаа хянах” болно. Хүүхдэд энэ аргыг зааж өгөхөд хожим нь сургуульд орж эсвэл ажил хийх болоход ч хэрэгтэй.

3. Асууж, хариулж сурах: Асуулт асууж, хариу өгөх нь хувь хүний оюун ухаан, бодол санаа, нийгмийн хөгжилд нөлөөлдөг. Үүнийг хүүхэддээ багаас нь хийлгэж байвал амьдралынхаа туршид эсрэг талаа эерэгээр хүлээн авдаг. Хүн өөрийгөө танин мэдэх нэг арга бол өөрт нь тавьсан асуултад шударгаар хариулах явдал юм. Өөрийгөө мэддэг, өөрийгөө эзэмдэж чаддаг, тайван, хүнтэй харилцах харилцаа илүү чанартай байдгийг бид мэднэ.

4. Хэв маягийг судалж, тохируулах арга: Хүн бүрт бусадтай харилцах, ярилцах өөрийн гэсэн хэв маяг байдаг. Боловсролд юуны өмнө хувь хүний хэв маягийг олж нээж, түүнийгээ ялгаж сурах, дараа нь бусад хэв маягийг анзаарч мэдэхэд анхаарах хэрэгтэй. Дараагийн шатанд өөр хүмүүстэй хэрхэн зохицож харилцах талаар амьдралаас жишээ авч сургадаг.

5. Ярихдаа цаг барих: Цагийг зөв ашиглан, товч бөгөөд тодорхой ярих нь өөрийн мэдрэмж, санаа бодлоо нээн харуулах, үүнийг өөрийн болгож, яриагаа төлөвлөхийн үндэс бөгөөд дахин давтаж, туршлага суух болно.

6. Харилцаанд энергиэ зохицуулах: Хувь хүн сургууль, ажил, нийгмийн амьдралдаа харилцаж буй хүмүүстээ эрч хүч өгч сурах нь чухал байдаг. Хүмүүсээс эрч хүчийг нь хулгайлахгүй, бусдад өөрийн эрч хүчээ алдахгүй байхыг суралцана гэсэн үг юм.

7. Ярихдаа мартахаас айх: Үг хэлэхдээ “мартахаас” эмээх нь сандрахад хүргэдэг. Харин хүн ой санамжиндаа найдах хэрэгтэй. Энэ бол маш энгийн, мөн ашигтай чадвар юм.

8. Эмх цэгцтэй сэтгэж, бодож илэрхийлэх: Та ярих зүйлээ төлөвлөх хэрэгтэй. Эмх цэгцтэй сэтгэж, төлөвлөж хийсэн яриа нь үргэлж үр дүнтэй болдог. “Яриагаа төлөвлөх” нь маш энгийн арга бөгөөд хэсэг хугацааны дараа дадал болно.

9. Биеийн хэл: Бидний хэл ярианаас гадна дохио зангаа ч чухал байдаг. Та ярьж буй зүйлийнхээ онцгой байдлыг хэл яриагаараа болон дохио зангаагаар илэрхийлж болно.

10. Ярианы арга барил: Амьсгалаа зөв хувиарлах, дуу хоолойгоо хянаж, уруулын хөдөлгөөнөө зохицуулах, зай авах, өргөлт- дууны өнгө, сэтгэлийн хөдөлгөөн, үгийн баялаг зэргийг анхаарах хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26416
0 эможи
keyboard_arrow_up