Үргэлж залуу байхын 5 нууц
1. Өөртөө амралт өг
Сүүлийн үеийн судалгаагаар стресс нь хөгшрөлтийг хурдасгах гол хүчин зүйлсийн нэг болж байна. Айдас түгшүүр, сэтгэл гутрал, уур хилэн, дайсагнал, нойргүйдэл, цусны даралт ихсэх зэрэг нь шууд л хөгшрөлтөнд нөлөөлдөг аж. Энэ бүгдээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт өөртөө 10 минутыг зарцуулж иог болон бясалгалаар хичээллэвэл хөгшрөлтийн энэхүү хүчин зүйлээс бага ч гэсэн өөрийгөө хамгаалж чадна.
2. Инээмсэглэх
Инээвэл залуужна гэдэг үг оргүй биш бололтой. Хүний бие өөрөө залуужуулах гормон ялгаруулдаг гэдгийг та мэдэх үү! Хүмүүс инээх үед шилэн хүзүүний араас залуужуулах гормон ялгардаг аж. Мөн хүн унтаж байх үед нэг л булчин амардаггүй ажиллаж байдаг нь нүүрний булчин бөгөөд инээмсэглэх үед тэр булчин амардаг бөгөөд олны танил хүмүүс яагаад залуу харагддагийн нууц нь бас энэ байж болох юм.
3. Омега-3 буюу загасны тосны бэлдмэл
Омега-3 тосны хүчил нь таны сэтгэл санааны тогтвортой байдал, ясны бат бэх байдал мөн биеийн дотоод үрэвслийг багасгах зэрэгт гайхалтай үр дүн үзүүлдэг аж. Гоо сайхны болон, эрүүл мэнд, урт наслалтын гол нууцуудын нэг яалт ч үгүй Омега-3 юм. Мөн Омега-3 хэрэглэснээр таны арьс байнгын гэрэлтэх болно. Сүүлийн үед гоо сайхны болон эрүүл мэндийн салбарын шинжээчид омега-3 тосны хүчлийг өдөрт хоёр граммыг хэрэглэхийг зөвлөж байна.
4. Анар жимс
Жимсний тухай сүүлийн үеийн судалгаагаар жимс нь хөгшрөлттийн эсрэг илүү үр дүнтэй аргуудын нэгээр нэрлэгдэх болсон. Жимснүүд дундаа анар жимс холестерин болон цусны даралтыг бууруулдаг бөгөөд хорт хавдрын зарим хэлбэрээс урьдчилан сэргийлэх тусалдаг нь батлагджээ. Мөн арьсыг нарны хортой хэт ягаан туяанаас хамгаалдаг ажээ.
5. Дасгал
Дасгал хөдөлгөөн нь зөвхөн таны жин хасахад нөлөөлөхөөс гадна сэтгэл санааны тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Мөн таны санах ойг сайжруулдаг бөгөөд стресс болон сэтгэл санааны зовнилыг бууруулдаг аж. Дасгалыг хийх ёстой гээд хүчээр хийх нь тийм ч үр дүнтэй арга биш. Харин дасгалыг хийх дуртай зүйлээрээ орлуулж болно. Магадгүй та дугуй унах дуртай бол амралтийн өдрөөр дугуйгаар явж болох газруудаар дугуйтай аялал хийж болно мөн алхах дуртай бол ажил руугаа алхах боломжтой гэх мэт аргууд зөндөө бий та дуртайзүйлэ сонговол илүү хурдан үр дүнд хүрч болох юм.