Гадаад руу аялахын өмнө анхаарах 7 зүйл

2015 оны 11 сарын 06

Хэрэв та гадаадын аль нэг улс руу аялахаар шийдсэн бол наана нь жаахан судалгаа хийж, төлөвлөгөө гаргавал таны цаг, мөнгийг хэмнэх тустай.

Бичиг баримтаа шалгаарай. Манай орны хувьд гадаадын ихэнх улс орон руу визтэй зорчдог. Тиймээс та гадаад паспортынхаа хүчинтэй хугацаа болон визээ шалгаарай. Мөн ихэнх улс оронд тухайн зорчигчоос буцах тийз шаарддаг. Магадгүй та буцах хугацаагаа мэдэхгүй байвал 24 цагийн дотор тийзээ цуцлуулж болно. Мөн гадаад паспорт, виз, кредит карт, онгоцны тасалбар зэрэг чухал бичиг баримтынхаа хуулбарыг и-мэйл хаяг руугаа илгээчихсэн байхад илүүдэхгүй.

Хэрэгцээт зардал. Тээврийн зардал, худалдан авалт гэх мэт зүйлсээ тооцоолон бэлэн мөнгөнийхөө хэмжээг урьдаас тодорхой болгоорой. Мөн очих улсдаа кредит картаа ашиглана гэдгээ харилцагч банкныхаа ажилтанд урьдчилан мэдэгдээрэй.

Gadaad 02

Очоод байрлах газар. Ажил хэрэг болон богино хугацаагаар аялагчид гол төлөв зочид буудалд байрлах болдог. Тиймээс та www.tripadvisor.com, www.booking.com цахим хуудаснаас өөрийн санаанд нийцсэн зочид буудлыг сонгож, урьдчилсан захиалгаа өгөөрэй. Эсвэл бүр урт хугацааны аялал хийх гэж байгаа бол мөн нутгийн уугуул иргэдтэй ойр байж, аялал зугаалгаа илүү сонирхолтой байлгая гэвэл та www.airbnb.com цахим хуудаснаас 190 гаруй орны нийт 34’000 хотын байр түрээслэх зар, жагсаалтыг харж болох юм.

Зайлшгүй хэрэглэх үг, хэллэгээ сураад аваарай. Та зорьж буй орныхоо хэл дээр сайн байна уу, баяртай, энэ хэд вэ, энэ газар хаана байдаг вэ гэх мэт ойр зуурын хэллэгүүдийг сурчихсан байхад маш хэрэгтэй.

Тээврийн хэрэгсэл. Очсон газрынхаа гоё сайхныг нь үзэхэд мэдээж тээврийн хэрэгсэл шаардлагатай. Хэрвээ та таксигаар зорчих бол Uber, EasyTaxi гэх мэт аппликэйшныг хэрэглэх нь илүү аюулгүй. Харин хямд өртгөөр хотыг тойрон аялана гэвэл метро мөн нийтийн тээврийн хэрэгсэл танд тусална. Үүний тулд та Google Map Direction-оос байрлах газар болон очих газруудынхаа байршлыг хараад авчих хэрэгтэй.

Цаг агаар. Аяллынхаа турш та хаана, юу хийх вэ гэдгээ төлөвлөхийн тулд цаг агаарын урьдчилсан мэдээг харах шаардлагатай болно.

Ачаа. Хэрэгтэй хэрэггүй зүйлсээр ачаагаа дүүргэхгүй байх нь танд тав тухтай аялах боломжийг олгоно. Нэн шаардлагагүй бол үнэтэй зүйлсээ үлдээгээрэй. Таны ачааны ихэнх зайг хувцас эзлэх тул хөлд эвтэй гутал, өмсөж зүүхийгээ л аваарай. Мөн та эд зүйлсийн аюулгүй байдлыг хангасан түгжээтэй чемодан, гар цүнх, үүргэвчтэй байх хэрэгтэй. Дээр нь нэмээд жижиг эмийн сан аваад явахад илүүдэхгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26253
0 эможи
keyboard_arrow_up