Өвлийн улирал хаяанд ирлээ шүү “Бүсгүйчүүдээ” арьсаа хамгаалаарай
2015 оны 11 сарын 06
Өвлийн хүйтэн, хуурай агаарт бидний арьс маш их цочирч, хуурайшиж, улайдаг. Үүнтэй холбогдуулан охид бүсгүйчүүддээ өвлийн улиралд арьсаа хэрхэн зөв цэвэрлэж, арчилах талаар хүргэе!
1. Цэвэрлэгээний үе шат
- Нүүрээ цэвэрлэх шингэн саван болон сүүн шингэнээ сонгохоосоо өмнө өөрийн нас, арьсны онцлогт таарсан бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй.
- Хэвийн болон хуурай арьсанд сүүн шингэн харин холимог, тослог арьсны хувьд шингэн саван илүү тохиромжтой. “Өглөө оройдоо тогтмол цэвэрлэдэг байх”
2. Шөнийн арчилгаа буюу арьсыг тэжээх үе шат
- Шөнийн тосны хувьд компаниуд танд үнэхээр хэрэггүй бүтээгдэхүүн зарах нэг арга зам мэт санагдаж байна уу? Зарим тохиолдолд үнэн байж болох ч, та шөнийн тос хэрэглэснээр ямар гайхалтай үр дүн гардагыг мэдээд маш их гайхах байх. Шөнийн тосны гайхамшиг арьсанд хэрэгцээт тэжээл, чийгийг өгсөнөөр хөгшрөлтөөс хамгаалахаас гадна арьсанд үүсэх толбо, үрчлээг бууруулдаг. Мөн гүн тэжээл өгч таны арьсыг нөхөн сэргээх болно.
3. Өдрийн арчилгаа буюу хамгаалах үе шат
- Өдрийн тос нь ихэвчлэн эрт хөгшрөлт болон нарны хэт ягаан туяа болох UVB туяанаас арьсыг хамгаалах антиоксидант агуулдаг. Энэ нь өдрийн турш таны арьсыг хамгаалдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26250
0 эможи