“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан
Бидний нэрлэдгээр "пивоны гүзээ"-тэй болох гол шалтгаануудын дунд зүрхний үйл ажиллагаа, чихрийн шижин, инсулины хэвийн бус үйл ажиллагаа, зарим төрлийн хавдар зэрэг зонхилдог. Та гэдсээ багасгахын тулд хичнээн хөдөлмөрлөсөн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна уу? Тэгвэл дараах шалтгаанууд таны "пивоны гүзээг" хадгалсаар байж болно.
Та хөгширч байна
Хүний нас ахих хэрээр биеийн хэлбэр даган өөрчлөгддөг. Эрэгтэй эмэгтэй ямар ч хүн хөгширөөд ирэхийн цагт жин нэмж эхэлдэг. Эмэгтэйчүүд ялангуяа цэвэршилтийн дараах гормоны өөрчлөлтөөс болж гэдсээрээ таргалдаг талаар АНУ-ын Маяо Клиникийн профессор Майкл Женсен судалж тогтоожээ.
Та буруу "хөдөлдөг"
Та өдөр болгон гүйж, гэдэсний таталт хийж байна уу? Одоо болих хэрэгтэй. Зөвхөн гэдэсний таталт нь бүдүүн гэдэснээс үүдэлтэй таргалалтыг арилгана гэдэг юу л бол. Хүн зөвхөн гэдсээрээ турна гэж байхгүй тул бүх төрлийн жин хасах дасгалыг цугт нь хийх хэрэгтэй гэж Кливлэнд Клиникийн доктор Сангийта Кашяп зөвлөжээ. Дасгал хийхдээ бусад үндсэн булчингууд, нуруу, аарцагны булчин хөгжүүлэх дасгал цуг хийх хэрэгтэй.
Та боловсруулсан бүтээгдэхүүн иддэг
Цагаан талх, чипс, сахартай ундаанууд зэрэг бүтээгдэхүүн байнга хэрэглэдэг бол бүдүүн гэдэснээсээ салах талаар бодох хэрэггүй. Болж өгвөл байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглээрэй.
Та буруу өөх, тос иддэг
Хүний биед өөх цаг үргэлж муугаар нөлөөлдөггүй. Мал, амьтны гаралтай өөх тос хэрэглэдэг бол гэдэснээсээ сална гэж санах хэрэггүй. Ургамлын гаралтай /олив, авакадо/ тос хэрэглэх нь зүйтэй.
Та хангалттай дасгал хийдэггүй
Хэрэв бүдүүн гүзээгээ арилгахыг хүсч байгаа бол дасгалаа илүү эрчимтэй хийх хэрэгтэй гэж "Шинжлэх Ухаан Спорт Дасгал Эм" сэтгүүлд дурджээ. Жирийн хүмүүсийн хийдэг дасгалаас илүү хүндрүүлж хийх хэрэгтэй.
Та стресстэй байна
Гэр бүл, ажил, амьдрал ямар ч шалтгаантай бай та стресстсэн бол турах, гэдсээ багасгах гэж санах хэрэггүй. Стрессээс болсон дааврын өөрчлөлт нь өөхний эсийг нэмэгдүүлж зарим хүн эрчимтэй жин нэмж эхэлдэг.
Та бага унтдаг
Өдөрт зургаагаас бага цаг унтдаг бол гэдсээ багасгах талаар бодох хэрэггүй. 70 мянган эмэгтэйн дунд 16 жил хийсэн судалгаагаар зургаан цагаас бага унтдаг хүмүүсийн 30 хувь нь илүүдэл жинтэй байдгийг тогтоожээ. Хүн хэдэн цаг унтах нь зохистой вэ?
Та алим шиг хэлбэртэй
Генетикийн хувьд алим шиг хэлбэртэй хүмүүс байдаг. Хэрэв төрөлхийн ийм бол бүдүүн гэдэснээс салах нь маш хэцүү. Бараг л боломжгүй.
Та өвдсөн байна
Хэрэв таны тестостероны хэмжээ өндөр бол, уйланхайн хам шинж өвчтэй бол турах гэж хичээх хэрэггүй. Энэ тохиолдолд таны бие дээр дурдсан алим шиг хэлбэртэй бол харин ч баярлах хэрэгтэй.
Танд хүсэл тэмүүлэл байдаггүй
Үнэхээр бүдүүн гэдэснээсээ салахыг хүсч байгаа л бол ямар ч эргэлзээгүйгээр хүсч тэмүүлэх хэрэгтэй. Тэмүүлэлгүй зүгээр л гэдсээ арилгахыг хүсч дасгал хийсэн болдог бол ямар ч үр дүнд хүрэхгүй.