Бүсгүйчүүдийг гайхалтай харагдуулах "зогсолтууд"
Эмэгтэй хүний зургийг хэрхэн бүтээлч байдлаар авах санаа хэрэгтэй байна уу. Тэгвэл доорх жишээнүүдийг туршаад үзээрэй. Мэргэжлийн олон зурагчид дараах арга барилыг зураг авалтандаа хэрэглэдэг. Бүсгүй та зураг авахуулахдаа яаж зогсвол зөв аятайхан зураг гарахыг мэдэхгүй байна уу?
Энэ нийтлэл дэх зогсолтууд танд анхан шатны мэдлэг олгох болно. Хэрвээ модел чинь туршлагагүй бол эдгээр зогсолтуудыг хамт үзэхийг зөвлөж байна. Харин зураг авалтын үеээр моделтойгоо ямар зогсолт болох ба болохгүй байгаа талаар нээлттэй зөвлөлдөөрэй. Хэрвээ тэгж чадвал та хоёр хоёулаа зураг авалтьн туршид илүү нээлттэй ба өөртөө итгэлтэй байх болно.
Энэ бол анхлан сурагч хэн бүхэнд тохиромжтой хамгийн энгийн зогсолт юм. Модел мөрнийхөө дээгүүр харах. Өөр өөр өнцгөөс туршилтаар авбал ховор бөгөөд сонирхолтой хөрөг зураг гарах боломжтой.
Хөрөг зурганд гарны оролцоо нэг их байдаггүй. Гэхдээ чи моделоо гараа янз бүрээр хөдөлгөн, гараа нүүр болон толгойн тус хавьцаа авахыг санал болгоод үзээрэй. Гарыг тулгаж эгц авалгүйгээр, хажуу талаас нь авж байгаарай.
Энэ бол сууж байгаа моделийн хувьд үнэхээр сайхан бас дур булаам зогсолт. Хоёр өвдөг нийлсэн байх ёстой ба дээрээс нь эхлээд зугуухнаар зургаа дараарай.
Энэ бол газар хэвтэж байгаа моделд тохирсон бас нэгэн нээлттэй дур булаам зогсолт. Доош тонгойгоод зургаа газрын түвшинтэй ойролцоо байрлалаас аваарай.
Газар хэвтэж буй моделд тохирох өөр нэгэн зогсолт. Хоёр гар нь хоёулаа газарт тулсан байна. Энэ зогсолтыг гадаа, өвсөн дээр эсвэл цэцгэн дээр хэвтэж байхад авбал их тохиромжтой.
Энгийн амархан боловч маш гайхалтай харагдана. Доошилж байгаад газрын түвшинтэй ойролцоо очоод зургаа аваарай. Зургаа дарангаа моделоо зугуухан тойроорой. Мөн тухайн үедээ моделоосоо толгой болон гарны байрлалаа солихыг санал болгоорой.
Энэ бол ямар ч төрлийн биетэй хүнд тохирох маш энгийн бөгөөд гайхалтай зогсолт юм. Хөл, гарын байрлалыг янз бүрээр сольж үзээрэй. Мөн моделийнхөө нүдэнд фокусаа тааруулаарай.
Э
нэ бол үнэхээр сайхан. Ямар ч гадаргуу дээр авахад тохиромжтой. Жишээ нь орон дээр хэвтсэн үед, газарт, өвсөн дээр хэвтсэн үед мөн элстэй эрэг дээр хэвтсэн үед гэх мэт. Нилээд доор өнцгөөс авах ба фокусаа нүдэнд нь тааруулаарай.
Газарт сууж байгаа моделд тохирсон гайхалтай мөн амархан зогсолт.
Газарт сууж байгаа моделд тохирсон бас нэгэн амархан ба аятайхан зогсолт. Өөр өөр байрлал болон өнцгөөс аваарай.
Моделийн бие махбодийн гоо үзэсгэлэнг тодотгож өгөх гайхалтай арга. Тод фоний эсрэг сүүдэртүүлж авахад их тохиромжтой.
Энгийн, даруу харагдуулах зогсолт. Янз бүрийн төрлөөр авах боломжтой. Моделдоо биеэ эргүүлэхийг санал болгоод гарын байрлалыг янз бүрээр туршиж болно. Мөн толгойгоо өөр өөр тийш нь эргүүлэхийг санал болгоорой.
Бас нэгэн энгийн бөгөөд чамин зогсолт. Моделийн гар арын кармаанд байх бөгөөд аажмаар нэг тал руугаа эргэх юм.
Бага зэргийн урагш налсан энэ зогсолт нь биеийн дээд хэсгийн галбирийг тодотгож өгөх уран арга юм.
Тачаангуй зогсолт. Гараа толгойн дээрээ авах нь биеийн гоолиг байдлыг тодотгож өгдөг ба эрүүл чийрэг биетэй моделд тохиромжтой.
Бүтэн биеийн зогсолтын маш олон сонголтууд байдаг. Энэ бол зөвхөн эхлэл. Моделдоо биеээ зугуухан эргүүлээд, гарын байрлал болон толгой ба нүдний чиглэлээ солихыг санал болгоорой.
Хана налаад эгц зогсож байгаа моделд тохирсон тааламжтай зогсолт. Тухайн модел зөвхөн нуруугаа амраах гэж хана налж байгаа биш гараа элгэндээ тэврээд мөн өрөөсөн хөлөө амрааж байгааг санаарай.
Бүтэн биеийн зогсолт зөвхөн гоолиг болон эрүүл саруул спортлог биетэй моделууд тохиромжтой гэдгийг анхаараарай. Зогсолтын заавар маш энгийн, биеэ S үсэг шиг хэлбэртэй болгоод гараа сул тавиад биеийн ачаалал звөхөн нэг хөлөн дээр төвлөрүүлнэ.
Гоолиг болон эрүүл саруул спортлог биетэй моделууд тохиромжтой зогсолт. Янз бүрийн төрлөөр өөрчилж болно. Хамгийн зөв зогсолтыг авахын тулд моделдоо биеээ гараа зугуухан хөдөлгөж биеэ аажмаар эргүүлэхийг санал болгоорой. Хамгийн дажгүй байрлалыг олсон үедээ моделоо тухайн байрлалд зогсоож зургаа тухтай аваарай.
Энэ бол үнэхээр романтик ба гоёмсог харагдуулах зогсолт юм. Хөшигнөөс авхуулаад ямар ч төрлийн даавуу хэрэглэж болно. Ар хэсгээрээ заавал нүцгэн байх албагүй ба бага зэргийн мөрөө гаргасан байхад л гайхалтай харагдах болно.