Бүсгүй та унтахаасаа өмнө өлсөөд хөргөгчөө онголзуулаад байдаг уу?
Унтахаасаа өмнө хөргөгчөө онголзуулаад сурчихсан хэцүү зуршил нь жин нэмэх үндсэн шалтгаан болдог. Хэдхэн хормын таашаал нь нойргүйдэл хар дарах , унжсан гэдэс сулбасан харвин болон хувирдаг. Тиймээс үүнээс зайлсхийх хялбар аргуудыг таньд хүргэе.
1. Аль болох их уух
Ходоодоо хуурах хэрэгтэй. Рашаан, цэвэр ус юмуу ногоон цайг гуурсаар уухад шингэн таны ходоодыг дүүргэж өлсөж байгаа мэдрэмжийг дарах болно.
2. Халуун усанд орох
Таныг амрааж хооллох дуршил буурна. Мөн бие организмд байгаа илүүдэл шингэнийг гадагшлуулна.
3. Ачаалал авах
Өлсөх мэдрэмж тань ихсэх үед бага зэргийн дасгал хийх зүгээр байдаг. Дасгал хийсний дараа хооллох хүсэл багасдаг. Харин ачаалалаа хэт ихдүүлэхгүй байхыг анхаараарай.
4. Сайхан үнэрт арга
Анхилуун үнэрт лаа асаах нь таны биеийг тайвшруулж элдэв бодлоос салгана.
5. Өөрийгөө эрхлүүл
Дөнгөж хоол идсэнийхээ дараа хөнгөн десерт болгон жимсний тараг юм уу хар шоколад идвэл сэтгэл санааг чинь өргөж өгдөг.
6. Нэмэгдэлгүй байх
Хооллож байхдаа нэмэгдэл амтлагч бүү хэрэглэ. Амтлагч нь хоол идэх дуршилийг улам нэмэгдүүлдэг юм.
7. Нүднээс хол байлга.
Өөрийнхөө дуртай өндөр илчлэг бүхий хүнсний бүтээгдэхүүнээ аль болох далд газар байлга. Нүдэнд ил байвал идэхгүй байлаа гэхэд амсах л болно.
8. Унтахын өмнө салхинд гар.
Энэ нь таныг хоолны тухай бодлоос салгах болно. Гэвч эрүүл агаар таны хооллох дурыг улам хүргэж болзошгүй тул шууд л унтахаар хэвтээрэй.
9. Бохь зажил
Зөвхөн саахаргүй жимсний амттай бохь зажил
10. Шүдээ угаа
Шүдээ угаасны дараа хоол иддэггүй гэсэн рефлекс тогтсон байдаг.
11. Мөрөөд
Өөрийгөө хамгийн сайхан бүсгүй гэж бод. Сайхан бүсгүй шөнөөр хэвнэ гэж үү?
12.Атаархах
Гоолиг сайхан бүсгүйн зурагтай сэтгүүл үзэж атаархлаа хөдөлгө. Эмэгтэй хүнд атаархлаас илүү хүчтэй зэвсэг байхгүй шүү дээ.