Үсээ гэмтээхгүйгээр ороох 5 арга
Үсээ угаасны дараа бага зэргийн чийглэг байхад нь доорх аргыг ашиглавал илүү үр дүнтэй шүү бүсгүйчүүд ээ.
1. 1. Үсээ тэнцүү хэмжээтэй хоёр хуваана. Хуваасан хэсгээсээ бага зэргийг аваад сүлжинэ. Сүлжих явцдаа үлдсэн хэсгийг ч хамт сүлжээд дуусгаарай. Нөгөө хэсгийг ч мөн адил сүлжинэ.
2. 2. Оройн хэсгээсээ хэсэг үс аваад сүлжиж эхэлнэ. Сүлжих үедээ дээрх аргатай ижлээр үлдсэн бүх хэсгээ нийтэд нь сүлжээрэй.
3. 3. Эхний үзүүлсэн аргатай адилаар гэхдээ сүлжэхгүй. Тасалж авсан хэсэг үсээ хоёр хуваагаад сөөлжүүлнэ. Үлдсэн хэсэг үсээ орхихгүй гэдгийг санаарай.
4. 4. Үсээ ижил хэмжээтэй хоёр хуваагаад, нягт олс шиг болтол нь эргүүлнэ. Эргүүлсний дараа дагзны харалдаа тогтооно.
5. 5. Үсээ жижиг жижгээр хувааж аваад дөрөв дэх аргатай адилаар нягт эргүүлэн тогтооно. Энэ мэтээр үсээ дуустал ороогоорой.
Жич: Охидоо энэ аргуудыг туршиж үзэхдээ үсээ чийглэг, мөн унтахын өмнө хийхээ бүү мартаарай. Өглөө сэрэхэд чинь үсчинд янзлуулсэн мэт ороогдсон байх болно. Амжилт хүсье бүсгүйчүүд ээ.