Ногоон сонгинотой панкэк хийх хялбар арга
2014 оны 5 сарын 06

Орц:
* 2 стакан гурил
* 2 стакан ус
* 2 ш өндөг
* 1 багц ногоон сонгино
* Ургамалын тос
* давс
* перц
Соусанд:
* ¼ стакан цуу
* ½ амны халбага уксус (distilled white vinegar)
* 1 ш ногоон сонгино (scallion), угааж цэвэрлээд жижиглэн хэрчсэн
* 1 хумс сармис, арилгаад жижиглэн хэрчсэн
* ½ амттаны халбага халуун чинжүүний үртэс (hot chili pepper flakes), хүсвэл
* ½ амттаны халбага сахар
* 1 амттаны халбага гүнжидийн тос (sesame oil)
- Томхон саванд гурил, ус, өндөгөө холиж хутган нийцүүлнэ.
- Жижиглэн хэрчсэн сонгиныхоо талыг нэмээд давс перцээр амтлана. 10-15 минут байлгана.
- Хайруулын тавганд багахан тос хийгээд халаана.
- Халаасан хайруулын тавганд ¾ стакан зуурмаг хийгээд дээрээс нь хадгалсан ногоон сонгиноосоо тараан цацаад доод талыг нь болж шаргалтал 6-8 минут шараад эргүүлэн нөгөө талыг нь мөн шаргалтуулна.
- Пажеон бүрийг шарсаны дараагаар хайруулын тавгаа тостой салфеткаар арчаад дараагын пажеоныг шарна. Энэ маягаар бүх зуурмагаа дуусгаад пизза маягаар 8 хэсэг хуваан бүх орцоо холиж бэлтгэсэн соусны хамтаар сервислэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









2595
0 эможи