Хайртай гэдгээ хэрхэн илчлэх вэ?

2014 оны 5 сарын 06

Хайр гэдэг маш хүчтэй үг : Итгэл, мэдрэмж, утга уянга гээд олон зүйлийг агуулсан агуу үг. Тийм ч учраас зарим хүмүүст хайраа илчлэх амаргүй байдаг. Хамгийн чухал асуудал бол хэн нэгэнд хайртай гэж хэлэхээс өмнө чамд төрж буй мэдрэмж үнэхээр жинхэнэ хайр мөн үү гэдгийг гарцаагүй мэдэх. Хэрхэн өөрийгөө тухайн хүнд жинхэнэ хайртайгаа мэдэх хэцүү бол дотоод сэтгэлийн гүн, зүрхээ чагнаж чухам хайр уу, шохоорхол уу гэдгээ ялгаж салга. Өөртөө хайлт хийж, өөрийгөө мэдэрсэний дараа хайраа илчлэх үйлдэл хийж эхлээрэй.

Цаг нь иржээ: Нэгэнт эргэлт буцалтгүй түүнд хайртай гэдгээ мэдсэн бол хайраа илчлэхэд буруу зөв үг, үйлдэл, газар гэж байхгүй. “Би чамд хайртай” хэмээх гурван үгийг хэлэхэд өөрт чинь эргэлзэх, эмээх, хичээх хүсэлгүй аяндаа сэтгэлээс урган гарч байх учиртай. Өөрөөр хэлбэл чи өөрийгөө хүчилж биш өөрөө хүссэний үндсэн дээр амнаас чинь гарсан байх учиртай. Хайртай хүнээ унтахын өмнө, сэрэнгүүтээ бодно. Чамайг инээлгэнэ, хамт байхгүй хэрнээ тэр хүнийг бодох бүрт инээмсэглэл тодорно. Заримдаа түүнгүйгээр хэрхэн амьдрах билээ гэж бодно. Хэрэв чи түүнд чин сэтгэлээ хайртай бол хожимдохоосоо өмнө “би чамд хайртай” гэж хэлээрэй

Тэр хүн юу гэх бол: Түүнд хайраа илчилсэний дараа дараах гурван хувилбарын нэг тохиолдоно.

  1. Тийм ээ би ч бас чамд хайртай. Үүнийг хариу сонссон бол баяр хүргэе. Бие биенээ улам хайрлаад байж дээ.
  2. Би бэлэн биш байна. Ингэж сонссон бол сэтгэлээр унах хэрэггүй. Магадгүй тухайн хүн яг энэ мөчид боломжгүй байж болох юм. Эсвэл чамайг цаашид ажиглаж, хэр үнэн хайр болохыг тандах гэж байгаа хашир нэгэн байж болно. Тиймээс амархан бууж өгөлгүй тэвчээртэй хүлээгээрэй
  3. Уучлаарай. Намайг тайван орхи. Надад ямар ч сонирхол байхгүй. Би өөр хүнд хайртай. Мэдээж ийм хариу авах амаргүй. Дахин дурлаж, хэн нэгэнд хайртай болж л таараа. Цаг хугацаа эм болдог. Хэн нэгнээр хайрлуулах сайхан ч зүгээр л хэн нэгнийг дотроо хайрлаж явах бас сайхан. Бүтсэн ч бүтээгүй ч хайрын мэдрэмжээр амьсгалах жаргал.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
2
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
2594
11 эможи
keyboard_arrow_up