Эдгээр хүнсийг өдөр тутам түлхүү хэрэглэвэл турна
Таргалалт олон хүний хувьд нэн тулгамдсан асуудал болоод байна. Тэгвэл өдөр тутмын хооллолт, хүнсэндээ тодорхой өөрчлөлт хийснээр биеийн жингээ хэвийн хэмжээнд хялбархан барьж чадна.
Жин барихад тустай доорх хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг АНУ-ын "American Journal of Clinical Nutrition" багийн хамт олон 16 жилийн туршид 120.000 хүний өдөр тутмын хүнсийг судалсны үр дүнд гаргасан ажээ.
- Хальснаас нь салгасан тахианы мах
-иогурт
-тараг
-цагаан идээ
-самар жимс
Жич: Улаан өнгийн махыг гурил, гоймон зэрэг жин нэмэх бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэвэл жин нэмэгдэх магадлал нэмэгдэнэ.
- Glycemic index бол аливаа хүнсний бүтээгдэхүүний хүний цусан дахь сахар болон холестерины хэмжээнд үзүүлэх нөлөөг тоон үзүүлэлтээр гаргадаг индекс юм. Glycemic index буюу GI багатай хүнсний бүтээгдэхүүнд таргалуулдаггүй хүнсний төрлүүд болох эн тэргүүнд хүнсний ногоо багтдаг учир GI багатай бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэхийг зөвлөж байна.
Ерөнхийд нь дүгнэж хэлвэл бидний сайн танил уургийн өндөр агууламжтай загасны мах, тараг, цагаан идээ, хүнсний ногоонуудын таргалуулах магадлал маш бага билээ. Иймээс та өдөр бүрийн хоолны цэсэндээ шинэчлэлт хийж, эдгээр хүнснээс заавал багтаагаарай.