Мэдэхэд илүүдэхгүй шүү бүсгүйчүүдээ тогтоогоод аваарай
2015 оны 10 сарын 13
Үс унахад
100 гр халгайг жижигхэн хэрчээд 250г ус, 250г орос цуунд хийж 30 минут удаан гал дээр чанана. Ингээд үсээ угаавал үсний уг тэжээл авч бэхжинэ.
100 гр халгайг жижигхэн хэрчээд 250г ус, 250г орос цуунд хийж 30 минут удаан гал дээр чанана. Ингээд үсээ угаавал үсний уг тэжээл авч бэхжинэ.
Хөлийн эвэр
Унтахын өмнө хөлөө халуун усанд дүрж дэвтээгээд хуурай болтол нь арчина. Ингээд бага зэрэг лимоны үлдэгдэлтэй хальсыг эврэндээ нааж болно.4-5 хоногийн дараа эвэршсэн арьс тэр чигээрээ хууларч унана.
Хуучин хивс
Хивсний ирмэгүүд дээшээ эргэж мушгирсныг засаж болно. Хивсний дор хулдаас дэвсээд дээр нь нойтон алчуур тавина. Дээрээс нь дахиад хулдаас тавьж хүнд юмаар дарна. 2-3 хоногийн дараа хивсний ирмэгүүд тэгширнэ.
Ширэн гутал
Толбо тогтвол бензин юм уу сонгины шүүсээр арчина. Эвгүй үнэрийг дарахын тулд дотроос нь устөрөгчийн хэт ислээр (перексь) арчиж хуурай сойзоор цэвэрлэнэ.
Цэцгийн сав
Хананд нь тогтсон ногоон өнгөрийг арилгахын тулд усаар дүүргэж ёроолд нь зоосон мөнгө хийгээрэй.
Угаалгын өрөөний толь
Нэг цайны халбага желатин 50 мг усанд найруулж энэ уусмалаар толио арчвал толь хэзээ ч хөлрөхгүй.
Лаа
Лааг асаахаасаа өмнө давстай усанд дүрвэл удаан асах бөгөөд гадуураа хайлж урсахгүй.
Хивс цэвэрлэхэд : Хивсийг шинэ дээр нь үслэг талаас нь бус араас нь тоос сорогчоор соруулбал сайн цэвэршдэг. Мөн хивсэнд тогтсон тосон толбыг бензин шингээсэн үртсээр үрж нэг хэсэгтээ хэвээр нь байлгавал арилдаг.
Будсан хаалга: Тосон будгаар будсан хаалга цонхыг бага зэрэг нашатрын спирт хольсон бүлээн усаар угаах нь дээр. Савантай усаар угаахад будаг гандаж бүрсийдэг.
Хувцасны шкаф: Хувцасны шүүгээний хаалга, шургуулганы ирмэгийг савантай алчуураар арччихаад байвал нээх, хаахад хялбар зөөлөн болдог.
Саван: Саванг чийгтэй газар хадгалснаас хуурай газарт хадгалбал гурав дахин удаан ашиглаж болно.
Жимс ногоо: Жимс, ногоог хөлдөөгчинд хийхийн өмнө угаагаад сайтар арчилвал амархан муудахгүй.
Хөлс: Хөлсний толбыг нимбэгний шүүсээр арилгана.
Давс: Давсыг чийг татаж бөөгнөрөхөөс сэргийлэхийн тулд хэдэн ширхэг цагаан будаа хийнэ.
Хуниастай юбка, өмдийг: савантай бүлээн усанд норгосон даавуу (марли) тавьж индүүдвэл хуниасаа хадгалах нь удаан байдаг.
Мах: Нимбэгний шүүсэнд дэвтээсэн буюу угаасан мах халуун өдрүүдэд ч шинэхэн хэвээр байдаг гэнэ.
Хиам хальслах: Утсан хиамыг хагас минут хэртэй хүйтэн усанд байлгаад хальслахад хальс нь хялбар хуурна.
Сүү хадгалах: Сүүнд элсэн чихэр эсвэл сод хийж буцалгавал витаминлаг чанараа хадгалахын зэрэгцээ гашлах нь бага. Үүнд нэг литр сүүнд нэг цайны халбага элсэн чихэр эсвэл чимх сод хийнэ.
Өндөг : Хагарсан өндгийг чанахдаа өндөгний хагархайд нимбэгний шүүс түрхэх буюу эсвэл чанах усандаа бага зэрэг уксус хийвэл өндөгний цагаан нь гоожихгүй.
Гоймон: Чанасан гоймонг амттай болгоё гэвэл шүүснийхээ дараагаар бага зэрэг шарна.
Сармис: Арилгасан сармисыг ургамлын тосонд хийвэл хатдаггүй. Сармис шингэсэн тосоо зуушинд хэрэглээд үзээрэй.
Төмс: Арилгасан төмсийг бага зэрэг уксустай усанд хийвэл 3-4 өдөр мууддаггүй.
Хутга: Зэвэрсэн хутганы зэвийг арилгахын тулд наранцэцгийн тос түрхээд 30 минут байлгасны дараа зүлгүүрээр үрнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25720
0 эможи