Махбодь дээр тулгуурласан зөв хооллолт

2015 оны 10 сарын 12

Хооллолт бол эрүүл энхийн үндэс нь билээ. Хүнсний бүтээгдэхүүнүүд нь бидний амьдралын үйл явцыг зохицуулдаг энерги гэж хэлэхэд ч хилсдэхгүй. Бидний идэж уусан болгон тодорхой нэгэн энергийг биед өгч, тодорхой нэгэн эрхтнийг тэтгэдэг. Хүнсний бүтээгдэхүүн бүр өөрийн гэсэн шинж чанартай бөгөөд бидэнд тэр төрлийнхөө зан аашийг улам бадрааж, амьдралд нөлөөлөдг. Энэхүү нийтлэлд байгалийн 4 махбодь хүний эрүүл мэнд, сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг болох, биеийн ерөнхий байдлыг махбодид тулгуурласан бүтээгдэхүүнээр засах талаар та бүхэнд танилцуулна. 

Байгаль орчлон 4 төрлийн энерги буюу 4 махбодьтой бөгөөд эдгээр нь Гал, Ус, Шороо, Хий юм. 

  • Гал махбодь нь бидний бие организмд бодисын солилцоог хариуцдаг дулааны энергийг өгдөг. Хүсэл эрмэлзэл, эр зориг төрүүлнэ.

  • Ус махбодь эдийн чийгшил, цус, тунгалагийг хариуцна. Уян хатан байдалтай холбоотой.

  • Хий махбодь дархлаа ба ялгаруулах эрхтэн тогтолцоог хариуцна. Юманд шунахгүй, хорогдохгүй байх чадварыг хариуцана. 

  • Шороо махбодь яс, булчин, үеүүдийг бүрдүүлдэг. Тэвчээр, тууштай байдлыг сайжруулна. 

Бид бүгдээрээ энэ дөрвөөс бүтдэг хэдий ч, хүн бүрт энэ 4 махбодь нь өөр өөр эзлэхүүнтэй байдаг.  Үүнээс улбаалан тухайн хүний эмчилгээний зөв хооллолтын чиг тодорхой болно. Бидний биед эзлэх махбодь тус бүрийн хувийг багасгаж, ихэсгэж, тэнцвэржүүлэх боломжтой. Ихэнх өвчнүүд махбодиудын тэнцвэргүй хуваарилалт болон аль нэгэн махбодийн ихсэл, багаслаас болдог юм. Амьдралын асуудлууд маань ч мөн адил бидний бие сэтгэлийн тэнцвэргүй байдлаас л үүсэлтэй байдаг.  Ямарваа нэгэн махбодь нь хүний биед удаан хугацааны турш давамгайлж байвал тэр махбодийн өвчин болон асуудлууд үүсдэг. Бидний хийх ёстой эхний зүйл нь ердөө л хооллолтоороо тэр махбодийн үйлчлэлийг багасгах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25679
1 эможи
keyboard_arrow_up